1.2 тэрбум төгрөгөөр авсан MRI аппаратыг актлахаар болжээ

1
2021 оны 10 сарын 132021-10-13
1.2 тэрбум төгрөгөөр авсан MRI аппаратыг актлахаар болжээ

Коронавирусийн өвчлөлийн хажуугаар эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсээр байгаа ч улсын эмнэлгүүд дэх тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал иргэдийг чирэгдүүлж байна. Тодруулбал Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгөөр суурилуулсан MRI аппарат эвдэрсэн учраас актлахаар болсон гэх мэдээлэл байна. Жил бүр тоног төхөөрөмжид олон тэрбум төгрөг зарцуулдаг ч төд удалгүй эвдэрсэн гэх мэдээллүүд ар араасаа хөвөрч байгаа тул бид энэ сэдвийг онцолж байна.

Энэ онд л гэхэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 122 тэрбум төгрөг төсөвлөөд байна.  

Жишээ 1: УНТЭ-ийн компьютер томограф ажиллахгүй байгаа тул иргэд хувийн эмнэлгийг зорьж байна. 

1.JPG

Жишээ 2: ТТАХНЭ-ийн MRI аппарат ажиллахгүй байгаагаас актлахаар болсон. 

2.JPG

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 1.2 тэрбум төгрөгөөр авч байсан MRI аппaрат өнөөдөр ажиллахгүй байгаа. ТТАХНЭ-ийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын эхний хэсэг нь MRI болон CT байсан. Харин хоёрдугаар ээлж Австралийн засгийн газрын зээлээр найман сая ам долларын хөрөнгө оруулалт хийжээ. Улсын төсвөөс эмнэлгүүдэд шинэ тоног төхөөрөмжүүд нийлүүлдэг ч төд удалгүй эвдэрч иргэд даатгалаас бус халааснаасаа төлбөрөө төлж байгаа юм.

Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг авч үзье. 2020 онд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 36.9 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 12.7 тэрбум +110 тэрбум төрөг төсөвлөжээ.

Задалж харвал:

  • Компьютер томографын аппарат 4.2 тэрбум төгрөг
  • Дижитал рентген аппарат/ суурин/ 1.5 тэрбум төгрөг
  • Эхо аппарат /зөөврийн/ 208 сая төгрөг
  • Амьсгалын аппарат 2.9 тэрбум төгрөг
  • PCR иж бүрэн лаборатори 6.2 тэрбум төгрөг гэх мэтээр тусгасан байна. Харин эдгээрийг авахдаа хэдэн улсын хичнээн төрлийн тоног төхөөрөмж авч байгаа салбарын сайд тодруулахад: Төрийн нарийн бичгийн даргаар тодруулаарай гэж мэдээллээ.

Олон компаниас худалдан авалт хийж эвдрэл үүсэхэд сэлбэг худалдан авах зардал нь өндөр тусдагаас үүдэн зардал их гардаг байна. Засварын ажил хүлээгдэх хооронд иргэд хувийн эмнэлэгт өндөр төлбөр төлж дээрх үйлчилгээг авдаг. Уг нь улс нэгдсэн байдлаар үйлдвэрлэгч оронтой гэрээлж төхөөрөмжийн засвар үйлчилгээг нийлүүлэгч тал хариуцдаг байх зохицуулалт хийвэл үргүй зардал буурна. 

 

 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө