Л.Халтар: БНХАУ-ын нэг ч жолооч манай улсад тээвэр хийгээгүй

1
2021 оны 10 сарын 132021-10-13
Л.Халтар: БНХАУ-ын нэг ч жолооч манай улсад тээвэр хийгээгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаас ЗТХ-ийн сайд Л.Халтарыг Сүхбаатарын талбай дээр үүссэн нөхцөл байдалтай танилцаж, тээвэрчдийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх үүрэг өгч, хуралдаанаас гаргажээ. 

Зам тээврийн сайд Л.Халтар "Цагаанхаданд байгаа жолоочдыг бөмбөлөгт байрлуулж байгаа. 20 хүнээр нэг бөмбөлөгт байлгаж тусгаарлаж байгаа. Гэхдээ тэдний нэгээс халдвар илэрсэн тохиолдолд бүгдийг нь тусгаарлаж байгаа. Энэ тоог цөөлөх асуудлаар ярилцаж байна. Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг энэ баасан гарагт газар дээр нь очиж ажиллана. 

Тээврийн жолоочийн шинжилгээний асуудлаар Эрүүл мэндийн сайдад хандана. Харин авлигын асуудлаар ХЗДХ-ийн сайдад хандана. 

Өнөөдөр манай улсын нутаг дэвсгэрт БНХАУ-аас нэг ч жолооч орж ирж тээвэр хийгээгүй. Тийм зүйл байхгүй"гэв.

Тээвэрчдийн хүсэлтийг ЗТХ-ийн сайд Л.Халтар авсан ч, жолоочид сэтгэл дундуур байна. 

Саарал.JPG

Жолооч н.Саарал: Би төрд итгэдэг. Гэтэл одоо бол итгэл алдарч байна. Зам тээврийн сайд гашуунсухайт боомтын үйл ажиллагааг бараг эрүүл мэндийн сайд руу чихээд хаячих шиг боллоо. Гэтэл тэнд нэг нь долоо хоногт 3-4 удаа тээвэр хийж байхад зарим нь гурван сард ч нэг удаа гарч чадахгүй байгаа. Бидний хувьд очер дарааллаа ил тод болго гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн ажлын байрны дарамтыг халахыг шаардаж байна. Тодруулбал ажлаасаа гарч өөр компанид орох боломж одоогийн тээвэрлэгчдэд алга. Дарга нар манайхаас гарах юм бол, дараагийн ажилдаа орж чадахгүй шүү гэж дарамталдаг. Тиймээс бид энэ шаардлагуудыг тавьж байгаа. Шийдвэрлэж өгтөл нь Сүхбаатарын талбайд тэмцлээ илэрхийлсээр байх болно. 

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

18 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

19 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

21 цагийн өмнө