Б.Жавхлан: Гашуунсухайтын бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага

2021 оны 10 сарын 132021-10-13
Б.Жавхлан: Гашуунсухайтын бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хүнд үйлдвэрийн тухай хуулийн талаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо.

Сангийн сайд Б.Жавхлан "Чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил дууссан. Одоо хэрэгцээ шаардлагыг л гаргах хэрэгтэй байна. Тээвэр ложистикийн асуудал зөвхөн нэг талд шийдэх боломжгүй. Хоёр улс хоорондын асуудал байдаг. Бид БНХАУ-аас хариу хүлээж байна. 

Эхний ээлжинд худалдаад авсан байгаа нүүрсийг нь гаргах хэрэгтэй байгаа. 

Чойрын авто замын асуудал хоёр шалтгаантай байна. Чойрт их хэмжээний нүүрс овоорсон байна. Нэг ёсондоо нүүрс хүлээн авах талбай байхгүй болсон байна. Хоёрдугаарт орон нутгийн асуудал хүнд болоод байна. Тэнд амьдарч байгаа иргэд малчдын амьдрах орчин хүнд байна. 

Нүүрсний экспорт таг зогсоогүй. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага" гэв. 

 

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

16 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

19 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

20 цагийн өмнө