Ажил нь эхлээгүй ДҮҮЖИН тээврийнхэнд жилийн 310 сая төгрөгийн цалин өгч байна

2021 оны 10 сарын 152021-10-15
Ажил нь эхлээгүй ДҮҮЖИН тээврийнхэнд жилийн 310 сая төгрөгийн цалин өгч байна

Төсвийн мөнгө ёолдоггүй гэж үг бий. Тэгвэл ажил нь зогссон үхмэл төслүүд төсвийн мөнгөнөөс шимэгчилсээр байна. Үүний нэг нь нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл. Юу хийдэг, хаана байдаг нь тодорхойгүй тус орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт жилд 414 сая төгрөгийг зарцуулж байна. 

Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Баянхошуу, Ханын материал, Гэмтлийн эмнэлэг гэсэн чиглэлд дүүжин тээврийг байгуулахаар болж, энэ оны зургаан сард ашиглалтад орох ёстой байсан. Гэвч Нийслэлчүүд агаараар зорчих нь битгий хэл суух автобусгүй болчхоод байгаа билээ.

Гэтэл Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл нэртэй Төрийн өмчит үйлдвэрийн газар оршсоор, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсаар байна. Шилэн дансны мэдээллээс шүүж үзвэл дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл 2020 оны 1 сарын 1–ний өдөр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл ажилласаар байна.

Энэ онд тус үйлдвэрт 414 тэрбум төгрөг төсөвлөснөөс гуравдугаар улирлын байдлаар 295 сая төгрөгийг цалин болон бусад зардалд зарцуулаад байна. Үүнээс 232 сая төгрөг нь ажилчдын цалин байна. Нэг орон тоо сул гэдэг шалтгаанаар эхний есөн байдлаар хэмнэсэн цалин нь 15 сая төгрөг гэж үзвэл тус нууцлаг төслийнхний сарын цалин нь 1,7 сая орчим төгрөг гэж ойлгогдож байна.

Гарт баригдаж нүдэнд харагдах зүйл огт байхгүй энэхүү үйлдвэр хаана байдаг, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг тодруулах гэсэн боловч н.Цэнд хэмээх даргатай нь холбогдож чадсангүй. Нягтлан бодогч н.Бямбадорж нь дарга зөвшөөрөл өгөөгүй бол байгууллагынхаа хаяг байршлыг хэлэх боломжгүй гэсэн юм.

Ямартай ч шилэн дансны мэдээллээр байрны түрээсэндээ жилд 20 сая төгрөг зарцуулж, мөн хэмжээний өртөг бүхий зардал гаргаж байгаа дүүжин тээврийг нэвтрүүлэх төслийнхөн хаана байрладаг болоод сарын 1,7 сая гаруй төгрөгийн ус цахилгаан ашиглаж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Иймээс  Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар та төсвөөс шимэгчилж, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж байгаа энэ мэт төслүүдийн үр дүнг нь тооцож, ажил нь гацсан бол татан буулгах эсвэл тодорхой хугацаанд зогсоох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна.

Санал болгох

3 чиглэлд 41 км гүүрэн байгууламж барьж, 2024 онд ашиглалтад оруулна

Түүхэнд анх удаа жилд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зориулахаар болсон. Нийслэлийн нэг иргэн өдөрт дунджаар 2.4 цагийг түгжрэлд зарцуулдаг. Энэ жилийн 365 хоногийн 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

3 өдрийн өмнө
Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 6 явуулын баг ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 173, явуулын 6, түр 13 цэгт 193 багийн 884 эмч, ажилтан ажиллаж, 9600 иргэнийг дархлаажуулна.

3 өдрийн өмнө
Шалгалтаар түүхий нүүрс түлсэн айл гараагүй ч агаарын бохирдол нэмэгджээ

Агаарын бохирдол жилийн өмнөхөөс нэмэгдсэн шалтгаан нь 3-15 кВт хүчин чадалтай нам даралтын зуух 2019 оныхоос 25,000 гаруйгаар нэмэгдсэн, автомашины тоо жилээс жилд өсөж байгаагаас шалтгаалсан гэж үзжээ.

3 өдрийн өмнө