Б. Энхтулга
Сэтгүүлч

ТУЛГА тойрсон: Давхар уу, Дан уу?

2021 оны 10 сарын 152021-10-15
ТУЛГА тойрсон: Давхар уу, Дан уу?

Одоогийн байдлаар Монгол Улсын засгийн газар 14 яамтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн дээр нэмээд эдийн засгийн хөгжлийн яам болон цахим хөгжлийн яамыг байгуулах тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард чуулганы үеэр хэлж байсан. Намрын чуулганаар оруулж ирнэ гэж байсан асуудал өчигдөр яг цагтаа болж ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

245298246_4724014984289574_7513979077001948011_n.jpg

Нэгэнт шийдэгдэх нь тодорхой болж байна гэсэн үг. Одоо харин шинэ хоёр яамны сайд нар хэн байх вэ? Гэсэн асуулт гарч ирж байна.

Давхар уу? Дан уу? Гэдгийн учир нь шинээр байгуулагдах хоёр яамны сайд нарын нэрстэй холбоотой. Сошиал орчинд Цахим хөгжлийн яаманд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн яаманд Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар яригдаж байгаа тухай хүчтэй сэвэлт явж байна.

 

Шинээр сайдад яригдаж байгаа хоёр даргын талаар товчхон дурдъя.

 

1c2da07c65ca48da0f419576fe7e04571.jpg

Б.Болор-Эрдэнэ бакалавраа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд олон улсын харилцаагаар, магистраа БНСУ-ын Хандонгийн их сургуульд бизнес удирдлага, Оксфордын их сургуульд нийтийн удирдлагаар хамгаалан төгсжээ. 

Азийн Хөгжлийн Банк, Мянганы Сорилтын Санд ажиллаж, Дэлхийн Банк, НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага зэрэг байгууллагад зөвлөх хийж байсан. Одоогоор Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байна.

266545-30122020-1609309332-668575921-batjargal.jpg

Х.Батжаргал МУИС-ийн Мэдээлэл, технологийн мэргэжлээр, Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж, Уэльс улсын их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлэн суралцжээ. Үнэт цаасны хороонд мэргэжилтнээс эхлээд БАОЖЯ-нд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хүртэл, одоо Үндэсний хөгжлийн газрын даргын албыг хашиж байна.

Хоёул чадварлаг, туршлагатай залуу боловсон хүчин. Хэрвээ олны дунд гарсан яриагаар энэ хоёр залуу сонгогдвол МАН дан дээлийг сонгох юм. Гэхдээ энэ зүгээр жишиг байх боломжтой. Олон нийтийг жаахан “масс”-луулж байгаад ард нь жинхэнэ тохироогоо хийх. Яагаад ингэж ярьж байна гэхээр МАН дотор ийм яриа явагдаад эцэслэгдэж байгаа тухай байгаа юм. Цахим хөгжлийн яамны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар Б.Чойжилсүрэн. Яригдаж байгаа хоёр залууг бодвол улс төрийн туршлага, нөлөө хамаагүй илүү. Энэ хоёр гишүүн нэг зүйлээр холбогддог нь ЖДҮ. МАН-ын хуваасан бялуунаас тэгш хүртсээр ирсэн гэдгийн нотолгоо. Гэхдээ Н.Учрал гишүүний хувьд ЖДҮ авснаас бусдаар өөлөөд байх зүйлгүй. Адилхан чадварлаг, мэдлэг боловсролтой залуу улс төрч. Харин Б.Чойжилсүрэнгийн хувьд муу мэдээний гарчиг дэндүү их болж байсан.

245819877_412368513616375_7382714363632791443_n.jpg

Ямартай ч ийм яриа явагдаж эхэлсэн гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна. Хамгийн гол зүйл нь сүүлд дурдсан хоёр гишүүнийг сайдаар томилоход нэг зүйл саад болно. Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Засгийн газрын дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй ажиллах заалттай. Тийм болохоор Н.Учрал, Б.Чойжилсүрэн нарыг томилох асуудал жаахан ярвигтай болж ирнэ. Гэхдээ болохгүй зүйл байхгүй. Өнөө цагийн олонх МАН-д угаасаа болгохгүй, чадахгүй юм алга. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж давхар дээлтэй байх гишүүний тоог нэмхэд л болно. Хүсвэл тэдэнд эрх нь бүрэн нээлттэй.

Шинээр байгуулагдах хоёр яам ямар үүрэгтэй вэ?

Эдийн засаг хөгжлийн яам. Томоохон төслүүдтэй холбоотой гаднаас хөрөнгө босгох, гаднын хөрөнгө оруулалтыг шууд дэмжихтэй холбоотой эдийн засгийн харилцааг авч явна.

Цахим хөгжлийн яамыг байгуулснаар төрийн албаны нөсөр бүтцийг 30-35 хувиар цомхотгоно гэж үзэж байгаа. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх зорилготой юм.

Хоёр яамыг байгуулах Ерөнхий сайдын санаачилга энэ цаг үед яахын аргагүй хэрэгтэй шийдвэр. Одоо биш юм аа гэхэд цаашдаа хэзээ нэгэн цагт эдгээр яам байгуулагдах нь тодорхой. Эртхэн байгуулан ажлыг нь жигдрүүлж байх нь цаг хугацаатайгаа уялдсан шийдэл. Гэхдээ хэн бэ гэдэг нь маш чухал шийдвэр. Шинээр байгуулагдаж байгаа яамны суурийг сайн тавихгүй бол анхнаас нь мөнгө машинддаг болоод эхэлчихвэл хөгжилтэйгээ хөл нийлүүлэх биш хөгжлөөс зулгаах болно. Ерөнхийдөө шинэ хоёр яамны сайд нарын нэрс МАН-д албан ёсоор гарчихсан. Гэнэтийн шийдвэр гарчихгүй л бол зохиолын дагуу л бүх зүйл болох нь тодорхой гэж харж байна.

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Боловсордоггүй боловсролын салбар...

сургуулийн насны 3 хүүхэд тутмын нэг нь сургууль хаасан үед зайнаас суралцах боломж, бололцоо байхгүй байна.

3 өдрийн өмнө
Улиастайн шинэ эцсийн 250 метр гудамжийг уран зургаар чимлээ

Хашаан дээр өлгөсөн хивс, монгол гэрийн хана, хашааныхаа хаалгыг сахисан монгол банхар, өв соёлыг харуулсан уламжлалт ахуй зэргийг Улиастай шинэ эцсээс “Ид шидийн орон-2” хүртэлх замд харж, дүрслэх урлагийн ертөнцөөр аялах боломжтой.

6 өдрийн өмнө
Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

Жил бүрийн 12 дугаар сарын гурван онцгой өдөр байдаг. Энэ өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан тэмдэглэдэг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Эгийн гол манай гол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын дундуур ОХУ-д айлчлах тухай мэдээлэл байгаа. Энэ айлчлалаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг нааштайгаар ойлголцох нь монголчуудад чухал байна.

9 өдрийн өмнө