Б. Энхтулга
Сэтгүүлч

С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

2021 оны 10 сарын 152021-10-15
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

С.Эрдэнэ: Би өөрөө тамга, тэмдэгтэй гарын үсэгтэй Ц.Туваан гишүүнийг дөрвөн жилийн хугацаанд чөлөөлсөн тушаалыг гаргасан. Өнөөдөр ч гэсэн Ж.Батсуурь тэргүүтэй гишүүдийн асуудлыг хурлаар авч эхэлэлцэнэ. Өнөөдөр яг 2018 оны нөхцөл байдал үүсч байна. Тухайн үед АН У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах санал авч байсан. Гэтэл Х.Баттулга дөрвөн гишүүнийг урвуулж засгийн газрыг үлдээсэн. Үүний үр дүнд бүлэг тарах хэмжээнд хүрч бүлэг ч тарж байлаа. Энэ үйл явдал өнөөдөр давтагдаж байна. АН-ын бүлэг дотор байгаа Х.Баттулгын удирдлага дор байдаг гишүүд бүлгийн удирдлагыг булаан авах үйл ажиллагааг одоо ч хийж байна. АН-ын зүгээс УИХ дах АН-ын гишүүдийг бид хамгаална. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын урт гар АН-ын бүлгийг хоёр дах удаагаа тараах үйл ажиллагаа хийж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэе. 9-р сарын 21-нд Улсын дээд шүүхийн хяналтын танхимд Х.Сонинбаяр шүүгчийн гомдлыг авч хэлэлцээд Х.Сонинбаяр шүүгчийн гурван шатны шүүхээр гарсан буруутай шийдвэрийг хэвээр үлдээсэн. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн үүрэг үнэн болохыг баталсан эцсийн шийдвэрийг гаргасан. Үүнийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх давж заалдах эрхгүйгээр АН-ын дарга биш гэдгийг нотлох эцсийн шийдвэр гарсан. Одоо бол хууль ёсны тамга тэмдэгтэй АН үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Цаашдаа удирдлагаа сонгоод явна.

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө