104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын хичээл орж байна

2021 оны 10 сарын 132021-10-13
104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын хичээл орж байна

Сонгинохайрхан дүүргийн 104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын талбай хийж, хичээлээ орж байна. Дээврийн 980 м.кв ашиггүй талбайг 2018 онд шинэчилж хөлбөмбөг, сагсны талбайг бий болгожээ. Ингэснээр дунд ахлах ангийн нийт 25 бүлэгт биеийн тамирын хичээл орох боломж бүрдсэн байна. 

СХД-ийн 104-р сургуулийн дээврийн БИЕИЙН ТАМИРЫН талбай Монголдоо анхдагч юм.

баг.JPG

СХД-ийн 104-р сургуулийн биеийн тамирын багш Л.Цэгмид "Би 104-р сургууль 15 дахь жилдээ ажиллаж байна. 2018 онд манай сургуулийн өргөтгөл баригдсан юм. Энэ үеэр дээвэрт биеийн тамирын талбайг тохижуулсан. Энэ талбайд 6-12-р ангийн биеийн тамирын хичээлийг ордог. Талбайгүй байхад өмнө нь гурван ээлжээр хичээллэдэг байсан. Одоо хоёр ээлжинд орсон. Манай сургуульд дотор заал ч бий. Тиймээс хүүхэд хөгжих боломж нэмэгдсэн. Ялангуяа цар тахлын үед задгай талбайд хичээл орох нь хүүхэд халдвар авахгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм. Аюулгүй байдлыг маш сайн хангасан. Битүү торлож, бэхлэгээг сайн хийсэн. 

СХД-ийн 104-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Булганчимэг "Зааланд ороход талбай бага байдаг байсан бол дээвэр дээр маш их талбайтай болсон. Ингэснээр гүйж харайх, дасгал хөдөлгөөн хийхэд давуу талтай болсон. Мөн задгай талбайд хичээл орсноор эрүүл цэвэр агаарт хөдөлгөөн хийх нөхцөл бүрдсэн юм. 

 

Санал болгох

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг  суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.

19 цагийн өмнө
Ажил нь эхлээгүй ДҮҮЖИН тээврийнхэнд жилийн 310 сая төгрөгийн цалин өгч байна

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл нэртэй Төрийн өмчит үйлдвэрийн газар оршсоор, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсаар байна. Шилэн дансны мэдээллээс шүүж үзвэл дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл 2020 оны 1 сарын 1–ний өдөр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Энэ онд тус үйлдвэрт 414 тэрбум төгрөг төсөвлөснөөс гуравдугаар улирлын байдлаар 295 сая төгрөгийг цалин болон бусад зардалд зарцуулаад байна. Үүнээс 232 сая төгрөг нь ажилчдын цалин байна.

21 цагийн өмнө
104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын хичээл орж байна

Сонгинохайрхан дүүргийн 104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын талбай хийж, хичээлээ орж байна. Дээврийн 980 м.кв ашиггүй талбайг 2018 онд шинэчилж хөлбөмбөг, сагсны талбайг бий болгожээ. Ингэснээр дунд ахлах ангийн нийт 25 бүлэгт биеийн тамирын хичээл орох боломж бүрдсэн байна. 

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: "Хангарьд ордон"-ыг Улсын дээд шүүхэд өгнө

Нийслэлийн засаг даргын тамгын газрыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь шинэ байр руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл одоогийн байгаа "Ханьгарьд ордон"-ыг Улсын дээд шүүхийн байр болгох саналыг Ерөнхийлөгч гаргажээ.

5 өдрийн өмнө