"Александр MCQueen"-ний загварын шоунд Ж.Энэрэл оролцжээ

2021 оны 10 сарын 132021-10-13
"Александр MCQueen"-ний загварын шоунд Ж.Энэрэл оролцжээ

Александр MCQueen 2022 оны хавар зуны загвараа танилцууллаа. Лондонд болсон тус шоунд манай загвар өмсөгч Ж.Энэрэл оролцсон нь олны анхаарлыг татаж байна. 

May be an image of 7 people, people standing and footwear

Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцон амжилт гаргасан Ж.Энэрэл 1995 онд төрсөн. Тэрээр Плехановын нэрэмжит Улаанбаатар лицейд суралцаж байгаад аравдугаар ангиасаа БНХАУ-ын Харбин хотноо нэг жил хэлний бэлтгэл хийгээд, 24-р дунд сургуулийг төгссөн юм. Анх 14 настай байхад нь Ж.Энэрэлийг ээж нь "Торго" загварын агентлагт элсүүлж, алхаа гишгээ болон биеэ авч явах соёлд сургахыг хүсчээ. "Тухайн үед ээж маань надаас хол ажилладаг байсан учраас эмэгтэй хүний үлгэр дууриалал хэрэгтэй гэж бодсон байх. Үүнд нь ээждээ би их баярладаг" гэж Ж.Энэрэл хэлж байлаа. Тэр үеэс Ж.Энэрэл загвар өмсөгч болох хүсэлтэй болжээ. Ж.Энэрэлд тухайн үед "Торго" агентлагийн багш Г.Оюунгэрэл хичээл ордог байсан ба түүний хувьд ээжээсээ өөр эмэгтэй хүнийг биширч, үлгэр дууриалал авсан анхны хүн нь болжээ. 

Түүний карьер 2012 онд болсон "Face of Mongolia" тэмцээнд түрүүлсний дараа эхэлсэн гэж хэлж болно. Монголд болж буй загварын шоу, сэтгүүлийн зураг авалт, сурталчилгаанд оролцохоос гадна Ж.Энэрэл "Asia's new star model contest" тэмцээнд II байр, "Miss Model of the World Mongolia" тэмцээнээс I байр, "Miss World Mongolia" тэмцээнд II байранд шалгарах зэргээр олон уралдаанд амжилт гаргасан. Үндэсний хэмжээнд Ж.Энэрэл Gobi Cashmere, Yamā brand, Mongol Brand-уудын нүүр царай болохоос гадна маш олон дизайнерын цуглуулгын сурталчилгаанд оролцсон туршлагатай. Ж.Энэрэл энэ бүх туршлагыг өөрийн зорилгодоо үнэнч байх чанарынхаа ачаар олж авсан юм. Тэрээр жирэмсэн байх хугацаандаа 26 кг жин нэмж байсан ч зургаан сарын дотор хэвийн жиндээ орж, Нью-Йоркийн тайзан дээр алхаж чадсан удаатай.

Ж.Энэрэл Английн Harrods сэтгүүлийн нүүрэнд, Америкийн Seventeen болон Elle сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож, "NYC Muse Model Management", "MP Paris", "MP Milan", "MandP London" агентлагуудад харьяалагдан ажиллаж байна.

Санал болгох

"Александр MCQueen"-ний загварын шоунд Ж.Энэрэл оролцжээ

Александр MCQueen 2022 оны хавар зуны загвараа танилцууллаа. Лондонд болсон тус шоунд манай загвар өмсөгч Ж.Энэрэл оролцсон нь олны анхаарлыг татаж байна. 

3 өдрийн өмнө
Инстаграм оддын өрсөлдөөн "IG SHOW" нэвтрүүлэг NTV телевизээр тун удахгүй гарна

NTV телевизийн шинэ уран бүтээл “IG show” нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Инстаграм дээр олон дагагчтай олны танил хоёр эрхэм нэг дугаарт оролцох бөгөөд гурван үеийн турш "Шийтгэл" эсвэл "Коммент"-оос сонгож даалгавар гүйцэтгэх болно. Оролцогчид гурван үеийн турш ичгэвтэр эвгүй байдалд орох уу, нэр хүндээ унагаах уу гэсэн сонголттой тулгарах болно.

5 өдрийн өмнө
“Squid Game” киноны II бүлэг 2023 онд гарах төлөвтэй байна

Найруулагч Хван Дон Хёк Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 2-р бүлэг гарах эсэх яриаг үгүйсгээгүй ч, яг хийх нарийн төлөвлөөгүй байгаагаа тухай дурдсан. Таамаглаж байгаагаар 2023 онд 2-р бүлэг гарах төлөвтэй байна. Хэдийгээр хараахан батлаагүй ч магадлал маш өндөр. 

19 өдрийн өмнө
Чотарогийн дүрд тоглосон Томонори Йошида өдгөө 55 настай

Японы олон ангит "Дэггүй жаал" кино анх 1979 онд эхний ангиа Асахи телевизээр олон нийтэд хүргэж байсан. Улмаар 1980 оны гуравдугаар сар хүртэл нийт 58 ангийг үзэгчдийн хүртээл болгосон. Нэг ангийн үргэлжлэх хугацаа 24 минут байдаг. Тус кино Япон төдийгүй манай улсад рейтингээрээ дээгүүрт орж байсан юм. Гол дүр болох 11 настай Чотаро Сакурамагийн дүрд Томонори Йошида тоглосон. Тэрбээр 1966 онд Японы Токио хотод төрсөн. Үндсэн мэргэжил нь жүжигчин бөгөөд Gransazer (2003), Ultraman Dyna (1997), Romance (1999) киногоороо олонд танигдсан юм. 

24 өдрийн өмнө