Ирэх оны дөрөвдүгээр сараас нэг шуудай шахмал түлш 5350 төгрөгт хүрэх төлөвтэй байна

2021 оны 10 сарын 142021-10-14
Ирэх оны дөрөвдүгээр сараас нэг шуудай шахмал түлш 5350 төгрөгт хүрэх төлөвтэй байна

Нийслэлийн шахмал түлшний нөөц тасарсан цаад шалтгаан нь Таван толгой түлш ХК алдагдалтай ажиллаж байгаатай холбоотой хэмээн тайлбарласан. Тэгвэл тус компанийн хувь эзэмшилд Засгийн газраас өөрчлөлт оруулж, зах зээлийн зарчмаар нь ажлуулахаар болж байна. Ингэснээр ирэх намраас эхлэн шахмал түлшний үнийг нэмэгдүүлж, нэг тонныг нь 215000 төгрөгт хүргэхээр төлөвлөж байна. 

Таван толгой түлш компанийг 100 хувь Эрдэнэс тавантолгой компаниас санхүүжүүлж байсан. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар 51 хувийг Тавантолгой түлш, 39 хувийг эрчим хүчний яам, 10 хувийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шилжүүлсэн байна. Ингэснээр зах зээлийн зарчмаар ажиллаж, шахмал түлшний үнэд цаашид татаас хөнгөлөлт үзүүлэхгүй гэлээ. 

Ирэх оны дөрөвдүгээр сараас нэг шуудай шахмал түлш 5350 төгрөгт хүрэх төлөвтэй байна.

2018 онд тогтоосон үнээр нэг тонн шахмал түлшний үнэ 215.000 төгрөг байсан талаар Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэллээ. Харин үүнийг Засгийн газраас нэг тонныг нь 150 мянган төгрөг болгожээ. Түүнчлэн өнгөрсөн онд 75 хувиар хөнгөлж байсан бол, энэ онд 50 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байсан юм. Цаашдаа Тавантолгой түлш ХК шахмал түлш үйлдвэрлэхээс гадна, нүүрсний үйлдвэрлэдэг болно. 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө