С.Энхболд: Наймдугаар сард вакцин хадгалах агуулах ашиглалтад орсон

2021 оны 10 сарын 142021-10-14
С.Энхболд: Наймдугаар сард вакцин хадгалах агуулах ашиглалтад орсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас өмнө зээл авч байсан уу. Хоёрт нь өмнө нь бид ковидтой холбоотойгоор АЗХ зэргээс нэлээн их зээл авсан л даа. Зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар УИХ-аар хоёр ч удаа хэлэлцэж байсан. Тэгэхээр С.Энхболд сайд ковидтой холбоотой олон улсаас авч байсан зээлийн хэрэгжилт ямар байсныг мэдээлж өгнө үү. 

Сангийн сайд Б.Жавхлан: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хувьцааг манай улс эзэмшдэг. Өмнө нь нэг удаа 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг авч байсан. Цаашдаа бидний ажил өргөжиж хамтарч ажиллах болов уу гэж бодож байгаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ковидын хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн вакцины агуулахыг наймдугаар сард ашиглалтад оруулсан. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Худалдан авалтууд дээр ямар асуудал үүсч байсан. Тэгэхээр би нарийвчласан байдлаар мэдээлэл авмаар байна. Хоёрдугаарт вакцины агуулахтай болсон гээд байна. Эм, тариагаа хаана хадгалах юм. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Энэ бол ХӨСҮТ-ийн хашаанд баригдсан био бэлдмэл, вакцины агуулах байгаа. Мөн ЗӨСҮТ дээр эм, эмнэлгийн хэрэгслийн агуулах баригдаж байгаа. Одоо 11-р сард ашиглалтад орно. АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн төслүүдийн тайланг таньд бичгээр явуулья. 

 

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

16 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

19 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

19 цагийн өмнө