Г.Занданшатар: 800 мянган тун вакцины хугацаа 12-р сарын 31-нд дуусна

2021 оны 10 сарын 142021-10-14
Г.Занданшатар: 800 мянган тун вакцины хугацаа 12-р сарын 31-нд дуусна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Вакцины татан авалт хангалттай хэмжээнд байгаа. Бараг илүүдэлтэй. Гэрээний нөхцөл хатуу чанга юм билээ. Гадагшаа зарж борлуулж болохгүй. Одоо бол сүүлийн 900 мянган вакцинтайгаа нийлээд 1.7 сая орчим вакцин байгаа шүү дээ. Гэтэл эдгээр вакцины хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дуусна гээд байгаа. Тэгэхээр вакцины менежментээ сайн хийхгүй бол болохгүй байна. Эрүүлмэндийн сайд үүнд анхаарна уу. 

Улсын хэмжээнд 2.8 сая тун вакцин байгаагаас 800 мянган тун нь 2021 оны 12-р сарын 31-нд дуусна. Илүү тунгаа яах вэ? Харин Веросел вакцины хугацаа нь 2023 онд дуусна.

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

18 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

19 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

21 цагийн өмнө