Б. Энхтулга
Сэтгүүлч

Ц.Туваан гишүүн АН-аас хоёр дахь удаагаа хөөгдлөө

2021 оны 10 сарын 142021-10-14
Ц.Туваан гишүүн АН-аас хоёр дахь удаагаа хөөгдлөө

Хоёр салсан Ардчилсан нам нөхөн сонгуулийн өмнө нэгдлээ зарлаад байсан. Гэвч нөхөн сонгууль дуусаж амжаагүй байх үед намынхаа0 гишүүнийг хасаж, хоёр гишүүнийг дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Хассан гишүүн нь Ц.Туваан, хасах болсон шалтгаан нь ёс зүйн зөрчил удаа дараа гарган намын эсрэг ажилласан гэж үзсэн байна. Мөн бие даан нэр дэвшиж 2020 оны УИХ-д сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн нарыг ардчилсан намын хурал, зөвлөгөөнд оролцуулахгүй байхаар боллоо. Намын дотоод дүрэмд бие даан нэр дэвшин сонгогдсон гишүүд намын дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн заалттай холбоотой гэж тайлбарласан юм.

Тэгвэл намын гишүүдийг үйл ажиллагаанаас хасч байгаа талаар АН-ын зарим гишүүд мэдээгүй байна. 

a41c72_82562866_578415233000508_4830724076303548416_n_x974.jpg

Б.Пүрэвдорж: Тийм юм байх ёсгүй. Манай нам хувь хүний эрх чөлөөг хамгийн дээд зэргээр баримтлах ёстой. Би энэ намаас хөөх үзэгдлийг үзэн яддаг. Улс төрийн идэвхгүй үйл ажиллагаанд оруулж болно. Хөөх ямар ч шаардлага байхгүй.

Уг нь Ч.Өнөрбаяр даргын гарын үсэгтэй албан бичиг байна. Та өмнө нь мэдээгүй юу?

Энэ тухай мэдээгүй. Тийм зүйл байх ч ёсгүй.

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

16 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

19 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

20 цагийн өмнө