М.Оюунчимэг: Эрүүл мэндийн салбарт мөнгө хангалттай байна

2021 оны 10 сарын 142021-10-14
М.Оюунчимэг: Эрүүл мэндийн салбарт мөнгө хангалттай байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ер нь эрүүл мэндийн салбарт мөнгө дутаагүй, мөнгөөр бол хахаж байна. Эрүүл мэндийн санхүүжилт хоёр дахин нэмэгдчихсэн. Гэтэл яваад үзэхэд өвчлөл, нас баралт нэмэгдчихсэн. Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байгаа нь үнэн ч өвчлөл ихэссэн. Улам өрөнд ороод л. Энэ асуудлыг улам онцгойлон анхаарах хэрэгтэй байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид санхүүгийн дэлгэрэнгүй тайланг УИХ дээр танилцуулъя. Бүх тайлан тооцоо бэлэн болсон байгаа. Засгийн газрын хуралдаанаар мөн энэ танилцуулгыг хийдэг. 1424 хүн нас барсан байгаа. Олон улсуудтай харьцуулахад 0.3 байна. Дэлхийн дундаж 2 хувьтай. Хамгийн бага нас баралттай орнуудаас наймд жагсаж байна. Эмнэлгийн санхүүжилт энэ оны гуравдугаар сараас гүйцэтгэлээр олгогдож ирсэн. Засаж сайжруулах, цахимжуулах ажлыг түвшин, түвшинд нь өгөөд явж байна. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт 40 хувиар нэмэгдсэн сайн мэдээтэй. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ажиллаж, эмийн асуудал дээр ажиллаж байна. Эмийн чанар болон үнэ дээр дэвшилт гарна гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Мөнгө тоног төхөөрөмж рүү ороод, хүн рүү орж чадахгүй дүр зураг харагдаад байгаа юм. Үүн дээр нь менежментийн хувьсгал хийх хэрэгтэй байна. Ялангуяа урьдчилан сэргийлэх тал дээр анхаараач гэж хэлмээр байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Танд болон гишүүдэд санхүүжилттэй холбоотой тайланг дэлгэрэнгүй болон бичгээр танилцуулна аа.

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

17 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

18 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

21 цагийн өмнө