Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр 8.4 тэрбум ам.доллар байна

2021 оны 10 сарын 142021-10-14
Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр 8.4 тэрбум ам.доллар байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрын гадаад өрийн асуудлыг тодрууллаа. 

Тэрбээр "Гадаад өр гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Засгийн газрын өрийн хязгаар нь хуульд заасан хэмжээнд байна уу аль эсвэл түүнээс давсан уу. 2021 онд хэдэн долларын гадаад өрийг төлсөн бэ. 2022 онд хүлээгдэж буй гадаад өрийн төлбөр хэд байгаа вэ. Үүнийг төлж чадах уу" хэмээн Сангийн сайдаас асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай түнш байгууллагуудаас нийтдээ 998 ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт өөр. Ирэх 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зарцуулах зээлийн хэлэлцээрийн ерөнхий гэрээ гэсэн үг.  Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар. Сүүлд долоодугаар сард хийсэн төсвийн тодотголоор ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн дээд хязгаар энэ жил 70, ирэх жил 65, түүний дараа жил 60 хувь гэж буураад явах ёстой. Одоо гуравдугаар улирлын байдлаар ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 61.8 хувьтай байна.

Энэ оны ДНБ-ий эцсийн тоо гарахаар ирэх оны нэгдүгээр улирлын байдлаар жилийн эцсийн дүн гардаг. Тэр үед дээд хязгаартаа буюу 70 хувьдаа барихаар төлөвлөж байна. Ирэх он 65 хувь хүртэл шат дараатай бууруулна. Хоёр төслийн хүрээнд нийтдээ 2 тэрбум ам.долларын өрийн зохицуулалт хийсэн. Тодруулбал өнгөрсөн онд 200 сая ам.доллар, энэ жил 190 сая орчим ам.долларыг төсөв дээрээс шууд төлж барагдуулсан. Төсөв дээр даах хэмжээгээр төлөөд явна" гэв. 

Санал болгох

Хонины махны үнэ өмнөх долоо хоногоос 3.6 хувиар өсжээ

Хонины ястай махны үнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар өссөн байна. Тодруулбал, хонины ястай махны нэг кг-ын үнэ өнгөрсөн сард дунджаар 10,834 төгрөг байв. Харин энэ долоо хоногт буюу аравдугаар сарын 13-ны байдлаар 11,226 төгрөгт хүрчээ.

1 өдрийн өмнө
Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр 8.4 тэрбум ам.доллар байна

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай түнш байгууллагуудаас нийтдээ 998 ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт өөр. Ирэх 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зарцуулах зээлийн хэлэлцээрийн ерөнхий гэрээ гэсэн үг.  Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар.

2 өдрийн өмнө
ТӨСӨВ 2022: Концессийн гэрээний төлбөрт 303 тэрбум төгрөг төлнө

Ирэх оны улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 2 их наяд, 440 тэрбум төгрөг байна. Үүний 303 тэрбум төгрөг нь Концессийн гэрээнүүдийн төлбөр юм.

3 өдрийн өмнө
Зэсийн ханш эргэн өслөө

Үйлдвэрлэлийн металлууд дундаас зэсийн ханш эргэн өссөн үзүүлэлттэй байна.

8 өдрийн өмнө