Өнөөдөр хараа хамгаалах дэлхийн өдөр

2021 оны 10 сарын 142021-10-14
Өнөөдөр хараа хамгаалах дэлхийн өдөр

Жил бүрийн 10-р сарын 14-ийг олон улсын хэмжээнд “Хараа хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр “Нүдээ хайрлая” #LoveYourEyes уриан нэгдэж байна. Дэлхий дахинд сохрол, сул хараатай 256 сая хүн амьдардаг бөгөөд сохролын тэргүүлэх шалтгаан нь болрын цайлт өвчин байдаг.

Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой ойрын жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна. Ялангуяа сүүлийн хоёр  жил үргэлжилсэн хөл хорио, цахим хичээлтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдүүдийн хараа муудах эрсдэл улам нэмэгдэж байна.

Шаардлагатай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хийсэн тохиолдолд 4 хүн тутмын 3 нь сохрол, хараа муудалтаас сэргийлж чаддаг. Сохрол сул хараатай иргэдийн 90 хувь нь хөгжил буурай улс оронд амьдарч байна. Олон улсын хэмжээнд харааны шил шаардлагатай 1.2 тэрбум хүн амьдарч байгаа бөгөөд манай улсад харааны асуудалтай 30,000 гаруй иргэд байдаг.

Таны хүүхдэд хялар харах, самбараа муу харах, хүүхэн хараа цайрч харагдах, нүд улайж хавдах, нүднээс нулимс гоожих болон бусад зовиур илэрвэл та яаралтай харъяа аймаг, дүүргийн нүдний эмчид хандаарай. Хүүхдийн харааны гажгийн эрт илрүүлж чадвал сохрол, сул хараатай болохоос урьдчилан сэргийлж чадна. 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө