О.Цогтгэрэл: Хувь гишүүний байр суурийг бүлгийнх мэтээр ярьж байна

2021 оны 10 сарын 142021-10-14
О.Цогтгэрэл: Хувь гишүүний байр суурийг бүлгийнх мэтээр ярьж байна

Өнөөдөр /2021.10.14/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат намаасаа Ц.Тувааныг, бүлгээс С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг хассан тухай мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Миний ойлгож байгаараар өнөөдөр бүлэг, Ардчилсан нам хоёр нийлээд хүний эрхийн талаар мэдээлэл хийнэ гэдэг ойлголттой байсан. Гадуур жаахан ажилтай байлаа. Бүлгээс гишүүн хасах, намаас гишүүн хөөх эрх бүхий байгууллага биш. Бүлгээс гишүүн хөөж, хасах эрх бүхий этгээд биш. Гэтэл дундуур нь яаж хагалж бутаргах уу гэдэг юм явж байна. Хувь гишүүнийхээ байр суурийг бүлгийнх мэтээр илэрхийлж байгаад харамсаж байна. Өөрсдийгөө намын дарга гэж бодож байгаа С.Эрдэнэд намаас гишүүн хөөх эрх мэдэл байхгүй. Ц.Туваан өөрийгөө намын гишүүн биш гэж үздэг юм билээ. Энэ асуудлыг бүлгийн хурлаар тусгайлан ярилцах байх аа. Бүлгийн даргыг зохион байгуулалтын хүрээнд удирдаж явж чадахгүй байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн хавраас гарч ирсэн”.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

13 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

15 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө