Б. Энхтулга
Сэтгүүлч

Х.Нямбаатар: Замын-Үүд Эрээн боомтын үйл ажиллагаа зогслоо

2021 оны 10 сарын 142021-10-14
Х.Нямбаатар: Замын-Үүд Эрээн боомтын үйл ажиллагаа зогслоо

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Замын-Үүд Эрээн боомтын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосн талаар мэдээлэл хийлээ. 

Х.Нямбаатар: Эрээн боомтод коронавирусийн халдвар гарсан учраас тодорхойгүй хугацаагаар бүх тээвэр зогслоо. Манай улсаас коронавирусийн халдварын дэглэм зөрчсөн тохиолдол байхгүй. Ямар хугацаагаар гэдэг нь тодорхогүй байна.

Хилийн үйл ажиллагаатай холбоотой 3 сарын өмнө хэд хэдэн чиглэлд Засгийн газраас албаны хүмүүсийг томилсон. Энэ хүмүүс юу хийж байна вэ?

Х.Нямбаатар: Засгийн газраас боомттой холбогдон хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах зорилгоор төлөөлөгчдийг томилсон. Ямар ч байсан ариутгал, халдваргүйтэлд дэвшил гараад явж байгаа. Өчигдрийн нүүрс тээвэртэй холбоотой жолоочид эсэргүүцсэн ийм зүйл болсон. Замын Үүд боомтын тухай жолоочдын асуудал хоёр талдаа тусгаарлагдан хэвийн явж байгаа хэмээн яг асуултанд тохирсон тодорхой хариулт өгсөнгүй. 

Хилийн тээвэр тодорхойгүй хугацаагаар хаагдаж байгаа учраас зарим нэг хурдан муудах бараа бүтээгдэхүүнд хохирол учрах магадлалтай юм. Энэ талаар одоогоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байхгүй байгааг хэлж байлаа. 

Нэмэлт мэдээлэл болгоход хилийн ачээ, тээвэртэй холбоотой асуудлыг шийдэх хугацаатай томилгоонд явсан зарим албан хаагчид өнгөрсөн 1 дэх өдөр эргэн ирсэн. 3 сарын хугацаанд ямар ажил хийж Ерөнхий сайдын тавьсан үүрэг биелсэн тухай тайлан, тайлбар хийгээгүй байна. 

 

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

17 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

18 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

20 цагийн өмнө