Б. Энхтулга
Сэтгүүлч

Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

2021 оны 10 сарын 152021-10-15
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хорих ангид ял эдэлж байгаа ялтнуудын дунд тив хоорондын шатрын аварга шалгаруулах цахим тэмцээнийг 10-р сарын 13-15-ны хооронд зохион байгуулж байна. Энэ тэмцээнд АНУ, ОХУ, БНЭУ, Норвеги, Украйн зэрэг 32 орны 40 баг оролцож байгаа юм. Харин манай улсаас хорих ял эдэлж байгаа есөн ялтан оролцож байна.

Монголын баг Филиппин, Австрали, Армени, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан улсын багтай нэг бүсэд оноолт таарч амжилттай тоглож, бүсээсээ хоёрдугаар байраар шалгарч улмаар А хэсэгт Гүржийг 3:1, Палестиныг 3:1, Филиппинийг 2.5:1.5, ХБНГУ-ыг 4:0, ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

 

Монголын шатрын холбооноос гаргасан мэдэгдэлд “Монгол Улсаас оролцож буй тамирчдын бэлтгэлийг хангах болон тэмцээнд оролцуулах ажлыг Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин, их мастeр, Дэд хурандаа Т.Батчимэг хариуцан ажиллаж, багаа амжилттай оролцуулж байгааг дуулгахад таатай байна мөн ШШГБ-ын нийт хамт олонд бүх талаар дэмжин хариуцлагатай оролцож байгаад Монголын шатрын холбооны зүгээс гүн талархал илэрхийлье.

Дэлхийн шатрын холбоо нь цар тахлын үед хамгийн олон төрлийн тэмцээнүүдийг дэлхийн өнцөг булан бүрт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Үүний нэг нь энэхүү тэмцээн билээ. Хэдийгээр гэмт үйлдэл хийсэн ч гагцхүү шатрын спортоор дамжуулан тив дэлхийд эх орноо сурталчилж буй тамирчдадаа баяр хүргэхийн ялдамд олон зууны түүхтэй шатрын спорт хүнд ийнхүү боломж олгож буй мөчийг харахад бид баяртай байна” гэжээ.

242197453_1617264208622223_2530884854604342597_n.jpg
242197453_1617264208622223_2530884854604342597_n.jpg

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

5 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

7 цагийн өмнө