С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

1
2021 оны 10 сарын 152021-10-15
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Төв талбайд суулт хийж байна.

Тэрбээр, Монголын олон түмэн хөсөр хаягдаж байна. МАН нэртэй  анд нөхөр, ах дүүсийн бүлэглэл Монгол Улсад тогтчихоод байна. Энэ хүмүүсийг Монголын төрөөс зайлуулах зорилготой суулт зарлаж байна.

Баяр наадам зохион байгуулж, олон мянган хүн цуглуулсан үйл ажиллагаа зохион байгуулсан. Шагнал урамшуулал тарааж олон нийтийг цуглуулсан. Яагаад ийм үйл ажиллагаа явуулаад байгааг би асуумаар байна. УИХ-д Монголын төлөө сууж байгаа юм уу, мөнгөний төлөө ажиллаж байгаа юм уу. Үүнийг асуумаар байна. Эдгээрийг асуухаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дуудаж байна.

Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

Танил талаа өөрсдийнхөө доор авчирдаг. Үүний гайгаар монголын ард түмэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг амьдарч байна. Монголчууд үнэнээ ярьж, Төв талбайд цуглаж буруу зүйлсэд хариуцлага тооцъё.

Холбогдох хүмүүсийг гарч ирж уучлал гуйгаад буутал би эндээс хөдлөхгүй. Бид сонгоод гаргасан юм чинь буцаагаад буулгах чадалтайг харуулъя. Олны хүч оломгүй далай. Би дотор нь дөрвөн жил ажилласан учраас бүгдийг нь мэдэж байна. Боловсролтой хүмүүс байгаа ч Монголыг хайрлах сэтгэл алга. Шаардлагатай гэвэл өлсгөлөн зарлана" гэв.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө