Азийн шилдэг амт Сайгон Монголд

2021 оны 10 сарын 192021-10-19
Азийн шилдэг амт Сайгон Монголд

Азийн шилдэг амт хэмээн үнэлэгдэх болсон Сайгон шар айраг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулагдлаа. Сайгон брэнд нь 1875 онд Вьетнам улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд Азийн хамгийн анхны шар айргийн нэг юм. Өнгөрсөн 140 гаруй жилийн түүхэндээ тус брэнд Вьетнамын хамгийн өндөр борлуулалттай шар айргаас Азийн хамгийн алдартай шар айраг болж, дэлхийн 40 гаруй улс оронд албан ёсоор худалдаалагдаж байна.

236.jpg
0.jpg

Сайгон брэндийг Монголын зах зээлд танилцуулах ёслол 2021 оны 10-р сарын 15-ы үдэш Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын элчин сайдын яаманд болж өнгөрсөн бөгөөд Гадаад харилцааны яам, сүлжээ дэлгүүрүүд болон сүлжээ ресторануудын удирдлага болон бусад зочид оролцсон юм. БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ Вьетнамын шилдэг брэндүүдийн нэг Сайгон Монголын зах зээлд нэвтэрч буйд баяртай байгааг дурдаад цаашид хоёр орны хоорондох найрсаг харилцаа эдийн засгийн хүрээнд улам гүнзгийрэх ерөөлийг тавьсан юм. Сайгон брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибютороор Лэжэнд Холдинг ХХК ажиллаж байгаа юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Санзайжав “Илүү зөөлөн шар айргийг таашаах болоод байгаа Монголын шар айрагт дурлагсдад Сайгон брэндийн шар айргийн торгомсог зөөлөн амт таалагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн. 

00.jpg

Сайгон брэнд удаан эсгэлтийн аргаар бүтээгддэг Saigon Special, сэргэг сэтгэл татам амт бүхий Saigon Lager, Азийн шилдэг шар айргуудын нэгт тооцогддог Saigon 333, тансаг агаад шийдмэг Saigon Export гэсэн дөрвөн төрөлтэйгөөр Монголын зах зээлд худалдаалагдаж байна. 

3565.jpg
56.jpg
454.jpg

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө