Д.Батлут: Эмнэлгүүд "ТУЗ"-гүйгээс цавчааны тендерээр өндөр дүнтэй тоног төхөөрөмж авч байна

2021 оны 10 сарын 192021-10-19
Д.Батлут: Эмнэлгүүд "ТУЗ"-гүйгээс цавчааны тендерээр өндөр дүнтэй тоног төхөөрөмж авч байна

УИХ-ын гишүүн Д.Батлут төсвийн байнгын хороон дээр хоёрдугаар төв эмнэлгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдөр хоёрдугаар эмнэлэг ТУЗ-өө байгуулаагүй байгаа. Өнгөрсөн оны 9-р сард есөн тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсан бол, энэ онд 16 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Гэхдээ ажилчдынхаа цалинг нэмээгүй. Яагаад гэвэл ТУЗ байгуулагдаагүй. Энэ санхүүжилт өндөр үнэтэй тендерт зарцуулагддаг. Нэг ёсондоо өндөр үнэтэй шахааны тоног төхөөрөмжинд төсөвлөгдөж байна. Үүнээс болж эмнэлгийн үйл ажиллагаа доголдсон байдалтай байгаа. 

Би ганцхан жишээ хэлье. Өвдөгний үе сольдог протез гаалиар 850-1000 доллараар орж ирж байна. Гэтэл тендерээр ороод, нийлүүлэхдээ долоон сая төгрөгөөр нийлүүлж байна шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүждэг нь 6.5 сая төгрөг. Одоо тэр үйлчилгээгээ үзүүлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. 

Дахиад нэг жишээ хэлье. Пульс тоолдог төхөөрөмж байна шүү дээ. Хятадаас авсан байна. 15 сая 298 мянган төгрөгөөр авсан байна. 118 ширхэгийг авсан байгаа юм. Нэг бүрийн үнээр бодвол 125000 төгрөгөөр авсан байгаа юм. Гэтэл өнөөдөр зах зээлийн үнэ 25 мянган төгрөг байна. Ийм байхаар чинь шахааны, дундуур нь ордог цавчаа гол асуудал болоод байна. 

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

3 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

5 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

5 цагийн өмнө