Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн зургаан их сургуулийг нэгтгэж МУИС болгоно

6
2021 оны 10 сарын 202021-10-20
Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн зургаан их сургуулийг нэгтгэж МУИС болгоно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчит зургаан их дээд сургуулийг нэгтгэж МУИС болгох талаар мэдээллээ. Тодруулбал МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС, СУИС нэгтгэгдэж нэг хөтөлбөртэй болох юм. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Төрийн өмчит зургаан их дээд сургуулийг нэгтгэж МУИС болгоно. Ингэснээр кредит давхцахгүй байх юм. Тухайлбал МУИС-д сэтгүүлзүйн анги байхад, МУБИС-д энэ анги байхгүй байна гэсэн үг.

Энэ намраас хэрэгжиж байгаа бодитоо бол, МУИС нэр дор нэгдэж байгаа төрийн өмчит зургаан сургуулиуд хоорондоо кредит тооцдог болж байгаа. Хөтөлбөрүүд давхцахгүй гэсэн үг. Ингэснээр бие биетэйгээ өрсөлдөхгүй юм. МУИС, МУБИС, ХААИС гээд бүгд түүхийн анги нээгээд байдаг энэ тогтолцоог хална. Цаашдаа их сургуулиуд сайн профессор, сайн хөтөлбөрийн араас хөөцөлддөг болно. Жишээ нь тухайн оюутан МУБИС-т сурдаг. Гэхдээ түүхийн хичээл үзэх гэж байгаа бол, хамгийн сайн түүх зааж байгаа багшийн хичээлийг өөрөө сонгож суралцана. Их дээд сургуулиуд кредитээ солилцсоноор энэ жишиг тогтоно.

Мөн хөдөө орон нутагт МУИС, ХААИС, ШУТИС-ийн салбар сургуулиудыг ирэх хавраас байгуулна. Эдгээр харьяа их дээд сургуулийг Өмнөговь, Эрдэнэт, Дарханд байгуулна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 150 мянган гаруй оюутан байна. Эдгээрээс эхний ээлжинд буюу 10-15 мянган оюутныг хөдөө орон нутагт сургана"гэв.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө