Гэр хороололд 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 100 хүүхдийн сургуулийг барина

2021 оны 10 сарын 202021-10-20
Гэр хороололд 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 100 хүүхдийн сургуулийг барина

Ирэх жилд Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс хамгийн их ач холбогдол өгч ажиллах төлөвлөлт бол “Өргөө” цэцэрлэг, “Хүрээ” сургуулийн цогцолбор байгуулах ажил хэмээн салбарын сайд мэдээллээ. Хүн амын нягтаршил ихтэй, төрийн өмчийн цэцэрлэг, сургуульгүй хороодод "Өргөө” цэцэрлэг, “Хүрээ” сургуулийг барихаар төлөвлөжээ.

Энэ талаар БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан: "Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал нийслэлд л яригддаг. Тиймээс гэр хорооллын дунд цэцэрлэг, сургуулийг цогцолбор хэлбэрээр байгуулах шинэ загвар төслийн хөрөнгө оруулалтын бодлого барьснаар хүртээмжийг нэмэгдүүлж, бодит үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Хамгийн бага хэлбэрээр буюу 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 100 хүүхдийн сургуулийг гэр хороололд барих юм. Одоо цэцэрлэг 100-200 хүүхэд, сургууль барихдаа 650-960 хүүхдийн багтаамжтайг барина гэдэг ч газрын асуудалтай нүүр тулдаг. Одоо гэр хорооллын газар чөлөөлөхдөө 2-4 айлын газарт л цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барин, дунд сургуулиудын харьяа болгож өргөжүүлнэ. Мөн цаашдаа томоохон хорооллын орон сууцны нэгдүгээр давхрыг /эсвэл аль нэг байгууллагын харьяаны/ цэцэрлэг, бага сургууль байгуулах стандартын уян хатан байдлыг бий болгохоор төлөвлөж байна.  Эдгээрийг богино хугацаанд цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэх хамгийн зөв шийдэл гэж харж байна" гэв.

2022 оны Боловсролын төсөвт 2,3 их наяд төгрөгийг төсөвлөсөн ба үүнд урсгал төсөв 1,8 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 489 тэрбум төгрөгийг төлөвлөжээ. БШУ-ны сайдын багц нь 2022 онд төлөвлөсөн ДНБ-ий 4,9 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,8 хувийг эзлэхээр байна.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө