МАН хоёр гишүүнээр бүл нэмж, АН хоёрыг намаасаа хаслаа

2021 оны 10 сарын 182021-10-18
МАН хоёр гишүүнээр бүл нэмж, АН хоёрыг намаасаа хаслаа

МАН хоёр гишүүнээр бүл нэмж байхад Ардчилсан нам хоёр гишүүнээ намаасаа хаслаа.

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болж Э.Батшугар, Ц.Идэрбат нар олонхийн санал авч гишүүнээр сонгогдлоо. Ингэснээр УИХ-ын 2020 оны сонгуулиар олонхи болж, засаг барьж буй МАН 62 суудалтай хэвээр үлдлээ.

Тэгвэл сөрөг хүчин болох Ардчилсан нам 11 гишүүнтэй ч, ихэнх гишүүнээ намаасаа хөөж, бүлэг тарж болзошгүй нөхцөл үүсч байна. 

Ардчилсан нам сонгогдсон 11 гишүүнийхээ гурвыг үндсэндээ хөөгөөд байна. Тухайлбал өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өгч, Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг намаасаа хассан талаар мэдээлсэн юм. Мөн долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Тувааныг хассан талаар мэдээлж байсан. 

УИХ-ын тухай хуулиараа наймаас доош гишүүн бүлэг байгуулж болохгүй. Тиймээс АН одоохондоо бүлэгтэй үлдсэн гэсэн үг. Гэхдээ энэ байдлаараа нэг нэгийгээ намаасаа хөөсөөр бүлэг тарж болзошгүй юм. 

 

 

 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө