Б. Энхтулга
Сэтгүүлч

Хүсээгүй хүн...

2
2021 оны 10 сарын 182021-10-18
Хүсээгүй хүн...

СХД-ийн нөхөн сонгууль өнгөрсөн амралтын өдрөөр өндөрлөж УИХ-ын гишүүнээр Э.Батшугар сонгогдлоо. Ирц хүрээгүй учраас дахин сонгууль явагдсан ч мөн л ирц хүрсэнгүй. Гэхдээ сонгуулийн тухай хуульдаа нөхөн сонгуульд ирц хүрсэн хүрээгүй хамгийн өндөр санал авсан нь УИХ-ын гишүүнээр сонгогдоно гэсэн заалттай. Энэ заалтаараа СХД-ийн иргэд хүсээгүй хүнээ УИХ-д суулгалаа. Ер нь бол Э.Батшугар ч тэднийг хүсээгүй байх. Хамгийн ихээр хүсч байсан хүн нь түүний аав Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Хүүгээ УИХ-ын гишүүн болох хүртэл ажиллуулсан толгой, хэлэлцсэн яриа, үрсэн мөнгийг нь харахад л хэн хүнээс илүү хүсч байсан нь тодорхой. Тийм ч учраас Н.Энхбаяр ялалтаа тэмдэглэж дараагийн алхамаа бодож суугаа нь гарцаагүй юм. СХД-ийн иргэд Э.Батшугар биш Н.Энхбаяр гэдэг гишүүнтэй болж байна.

2020 оны сонгуульд Э.Батшугар нэр дэвшихдээ 481.4 сая төгрөг зарцуулсан. Энэ удаад 350 сая төгрөгийн хандив цуглуулжээ.

Э.Батшугар 2020 оны УИХ-ын сонгуульд СХД-ээс нэр дэвшсэн ч гарч чадаагүй. Дараагаар нь НИТХ-д дахин нэр дэвшсэн ч мөн л гараагүй.

Э.Батшугар шиг гишүүнтэй болчихлоо гэж халаглан суух хэсэг нь байхад хэн гарсныг ч мэдэхгүй гайхаж суух нэг нь байна. Нөхөн сонгуульд тийм ч ач холбогдол өгөөгүй нь харагдаж байгаа юм. Энэ хооронд Нийслэл даяар хоёр хоног хамаг юмыг нь хааж байгаад “эцэг” нам өөрсдийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлчихсэн. Харин иргэд зах худалдааны төв үзвэр үйлчилгээгээ л нээлгэх хүсэлтэй байв. Түүнээс хэн нь УИХ-д сонгогдохыг тийм ч их сонирхохгүй байсан юм. Тодорхой ч биз эцэг намаас нэр дэвшсэн хэнбэгуйа ч энэ цаг үед хүслээ гүйцээдэг болсон юм чинь. Харин сөрөг хүчин гэгддэг Ардчилсан нам нь энэ үед “өдөрт нэг” уриатайгаар намын гишүүдээ хөөж байлаа. Нээрээ л Ардчилсан намд юу тохиолдоо вэ гэмээр л он жилүүд өнгөрч байна. Гунигтай ч юм шиг гутамшигтай ч юм шиг. Ардчиллын алтан хараацай далавч нь ч бүрэн ургаагүй болжморыг гүйцэхээ байж. Аргагүй хүчин мөхөстөж Ардчилал зүгээр л талбайд стрессээ тайлах иргэдийн амнаас гаргадаг үг төдий болон хувирч байгааг харж сууна. Нөгөө талд нь хэн хэнийхээ хүслийг хангахын тулд хэрхэн нэгдэж болдог гэдгийг МАН, МАХН нар хүн бүхэнд харууллаа. 

 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

9 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө