Монгол эмэгтэй 250 мянган ам.долларыг Индонез иргэнд залилуулжээ

2021 оны 10 сарын 182021-10-18
Монгол эмэгтэй 250 мянган ам.долларыг Индонез иргэнд залилуулжээ

Индонезийн иргэнд Монгол эмэгтэй 645 сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Тэрээр нийт 54 удаагийн гүйлгээгээр энэ хэмжээний мөнгөө луйвардуулсан байна. Тодруулбал иргэн А.Э нь 2017-2018 оны хооронд и-мэйл хаягаар Индонез улсын иргэнтэй харьцаж, мөн хугацаанд 250 мянган ам.долларыг шилжүүлсэн байна. Ингэхдээ ах дүү, найз нөхдөөсөө 1-50 сая төгрөг зээлээр авах, өдрийн хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс их хэмжээгээр зээл авч гэмт хэрэгтэн рүү шилжүүлжээ. Өнөөдрийн ханшаар түүний өр нийтдээ 4 тэрбум төгрөг хүрчээ.

Энэ талаар ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Барсболдоос тодрууллаа. 

Тэрээр "Иргэн Э нь 2020 оны долдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас гомдлыг хүлээн авч, мөнгө зээлсэн эсэх, хохирлын тооцоо, хаашаа ямар мөнгө шилжүүлсэн гэх асуудлыг тогтоосон. Ингэхэд энэ иргэн нь Индонез улс руу мөнгө шилжүүлсэн байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 17 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй боловч үүнээс 14 улстай эрүүгийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй байна. Гэхдээ эдгээр 14 улс дотор Сингапур улстай байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй учраас гэмт этгээдийн талаар мэдээлэл авах, олж тогтоох үйл ажиллагаа хүндрэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд гадаад улсаас Монгол Улсын иргэд рүү чиглэсэн цахим халдлага залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Монгол иргэдийн фэйсбүүк чат, Ви чат, Е-мэйл хаяг руу гадаадын иргэдээс гэнэт танилцах санал, эсхүл хамтран ажиллах санал ирдэг. Энэ нь аль ч улсаас холбогдох боломжтой. Зарим тохиолдолд гэмт этгээд IP хаяг өөрчлөх программ ашиглаж байж болзошгүй.

Анхааруулга:

-Аливаа гадаад улсын иргэнтэй харилцах, хамтран ажиллах, мөнгө шилжүүлэх тохиолдолд тухайн улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй эсэхийг нягтлах. /Хууль зүй, Дотоод хэргийн яамны веб сайтад нээлттэй байршуулсан байдаг/

-Гадаад улс руу их хэмжээний мөнгө шилжүүлэх, хөрөнгө оруулах, зээл тусламж авах үед мэргэжлийн байгууллага эсхүл эрх зүйн туслалцаа үзүүлэх хүнээс мэдээлэл авах, нягталж шалгах.

-Гэмт этгээдүүд Монгол Улсын иргэдтэй харилцахдаа Google Translate программыг ашиглаж байж болзошгүй тул тухайн хүнтэй харилцаж байгаа өгүүлбэрийн утга найруулгын алдааг хянах.

-Гэмт этгээдүүд хохирогч нарт итгэл төрүүлэхийн тулд хуурамч тамга тэмдэг ашиглах, шуудангийн хуурамч хаяг нээж мейл явуулах зэрэг арга ашигладаг тул ирсэн баримт бичгийг сайтар шалгаж нягтлах.

-Хохирогчийг айлган сүрдүүлэх, цагдаагийн байгууллагад хандуулахгүй байх үүднээс Олон улсын гэмт хэрэгт холбогдсон, хориотой ачаа бараа явуулсан, их хэмжээний мөнгө шуудангаар илгээсэн, Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж худал хэлэх байдлаар төөрөгдөлд оруулах явдал их гарч байгаа тул цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай.

 

 

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө