Б. Энхтулга
Сэтгүүлч

Монгол улсад коронавирусийн улмаас 1518 хүн нас барлаа

2021 оны 10 сарын 202021-10-20
Монгол улсад коронавирусийн улмаас 1518 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа. Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2153 иргэнээс Covid-19 илэрчээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1147 нь Улаанбаатар хотод.
  • 1006 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн энэ хугацаанд 6586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол 21-80 насны 17 хүн нас  баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1518 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 18717 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 52060 нь гэрийн хяналтад байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9241
  • Хүндэвтэр – 6920
  • Хүнд – 2197
  • Маш хүнд – 359 хүн байна.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө