Б. Энхтулга
Сэтгүүлч

15 настай охин сургууль дээрээ амаржиж цонхоор хүүхдээ хаясан байжээ

2
2021 оны 10 сарын 202021-10-20
15 настай охин сургууль дээрээ амаржиж цонхоор хүүхдээ хаясан байжээ

Хэнтий аймгийн наймдугаар ангийн сурагч сургууль дээрээ амаржин хүүхдээ цонхоор унагасан хэрэг гарчээ.

Энэ хэрэг өчигдөр буюу 10-р сарын 19-ны оройн 16:00 орчимд болсон байна. Цагдаагийн байгууллагад “Амаржсан эх хүүхдээ хаясан байна” гэх дуудлага ирж, дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч шалгалтын ажиллагаа явуулахад тухайн аймгийн 15 настай охин сургуулийнхаа нэг давхрын ариун цэврийн өрөөнд амаржиж хүүхдээ цонхоор хаясан байжээ. Одоогоор эх хүүхэд хоёрыг эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаа. Хүүхдийн биеийн байдал хүнд харин эхийн биеийн байдал хэвийн гэж аймаг болон цагдаагийн байгууллагын эх сурвалж хэллээ. 

15 настай охины биеийн байдал хэвийн байгаа ч сэтгэл зүй тогтворгүй байгаа. Ямар учраас хүүхдээ хаяад зугтах болсон шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө