Л.Энх-Амгалан: Цэцэрлэгт 2-3 настнуудыг ирэх сарын нэгнээс авахгүй

2021 оны 10 сарын 202021-10-20
Л.Энх-Амгалан: Цэцэрлэгт 2-3 настнуудыг ирэх сарын нэгнээс авахгүй

Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2-3 настнуудыг цэцэрлэгт авах эсэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Боловсролын багц хуулийн төсөлд сургуулийн өмнөх насыг 3-5 гэж тусгасан байгаа. Гэхдээ энэ бол төсөл. Хэрвээ хууль багтлагдвал 0-2 насны хүүхдийг өдөр өнжүүлэх, эсвэл багтаамж сайтай цэцэрлэгт үргэлжлүүлэн суулгах уу гэдгийг шийдвэрлэнэ. Бүртгүүлсэн хоёр настнуудын 4/1 нь хавар хүртэл хичээлдээ суудаг. Тиймээс түүний оронд 4-5 настнуудаа бүрэн цэцэрлэгт хамруулъя гэж зорьж байгаа юм. Арваннэгдүгээр сарын нэгнээс 2-3 настнуудыг авна гэж хэлээгүй. Нөхцөл боломж байвал маргааш ч хамаагүй авмаар байна. Бид мэргэжлийн хяналтын байгууллага, эрүүл мэндийн яамныхантай эрсдлийн үнэлгээ хийж байж хүүхдүүдээ авах эсэхийг шийднэ"гэв. 

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

3 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

5 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

5 цагийн өмнө