“Трактор зарна”, “Байр түрээслүүлнэ” гэсэн зараар иргэдийг залилж байсан этгээдүүдийг баривчилжээ

2021 оны 10 сарын 212021-10-21
“Трактор зарна”, “Байр түрээслүүлнэ” гэсэн зараар иргэдийг залилж байсан этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлж улирлын шинж чанартай иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихэсдэг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүд, сураггүй алга болсон хүн, хэн болох нь тогтоогдоогүй цогцоснуудыг олж тогтоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/241 дугаар тушаалаар 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Илрүүлэлт Оргодол-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний эхний 14 хоногт цагдаагийн байгуулагаас 344 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Үүнд: Хүнийг санаатай алах 3, хулгайлах 79, мал хулгайлах 14, дээрэмдэх 14, хүчиндэх 4, бусад 230 хэрэг байна.

Мөн Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.

Илрүүлсэн, эрэн сурвалжилж олж тогтоосон онцлог хэрэг, оргодлуудаас дурьдвал: -2021.09.17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баялаг-Ундраа худалдааны төвийн урд иргэн Одзура нь толгойдоо гэмтэлтэй ухаангүй эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан хэрэг бүртгэлтийн 2105053210000319 дугаартай хэрэг -2017.06.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9-р хороо Ихбүрд караоке баарны хажууд хашаанд иргэн Сундуй цахилгаанд цохиулж нас барсан хэрэг бүртгэлтийн 1711000060953 дугаартай хэргийн эзэн холбогдогчийг тус тус тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

- “Трактор зарна” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 6 газраас эрэн сурвалжлагдаж байсан Оюунчимэгийн Ган-Эрдэнэ -“Байр түрээсэлнэ” гэж удаа дараа иргэдийг залилан мэхэлсэн хэргүүдэд нийт 4 газраас эрэн сурвалжлагдаж байсан Шижиртийн Хэрлэнбаатар нарыг олж баривчилсан байна.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

4 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө