Э.Батшугарыг гишүүн болгосон МАН-ын бодлого

2021 оны 10 сарын 212021-10-21
Э.Батшугарыг гишүүн болгосон МАН-ын бодлого

УИХ-ын отгон гишүүн Э.Батшугар тангараг өргөснөөр, өнөөдрөөс бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ. Тэрээр Сонгонохайрхан дүүргийн 28-р тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, олонхийн саналаар ийнхүү гишүүн болов. Тэгвэл Э.Батшугарыг гишүүн болгосон МАН-ын бодлогыг хүргэе.

Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж байх үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар нийслэлийн түгжрэл, дагуул хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дэд бүтэц гэсэн олон чухал бүтээн байгуулалтын асуудлыг шийдэхэд шаардлагатай 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг анх удаа бодлогоор дэмжиж нийслэл хотод зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэ ажлыг улам эрчимжүүлэхийн тулд хот, дүүргийн удирдлага, УИХ-ын гишүүд нэгдмэл нэг баг болон ажиллах бодит боломжийг олгохоор МАН-ын боловсролтой, шинэ үеийн төлөөлөл Э.Батшугарыг шат шатны судалгаанд үндэслэн нэр дэвшүүлснийг онцолж байна” гэж хэлж байв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Э.Батшугар Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр дэвшүүлэн оролцож байсан. Энэ хөтөлбөр нь  Монгол ардын намын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч бүрэн агуулгаараа тусгагдсан. Энэ нь хоёр намын нэгдэл нь үзэл баримтлал бодлого агуулгын хувьд нэг гэдгийг харуулж байгаа тод жишээ.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар: Э.Батшугар бол олон улсын санхүүгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн бэлтгэгдсэн эдийн засагч тул  Улаанбаатар хотын хөгжлийн төлөө гар, сэтгэл нийлж олон улс болон дотоодын зах зээлд хамтран ажиллах нь  Улсын хөгжил, Улаанбаатар хотын ирээдүйд үнэтэй  хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан :

Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулагчидтай ширээний ард эн тэнцүү хэлэлцээр хийхэд улс төрийн болон эдийн засгийн мэдлэгтэй, чадварлаг экспертүүд бидэнд хэрэгтэй.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг боловсронгуй болгох, сайжруулах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахалдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Рио тинто” хэмээх том компанитай хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан: Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулагчидтай ширээний ард эн зэрэгцэж сууж хэлэлцээр хийх  улс төрийн болон эдийн засгийн  экспертүүд хийх хэрэгтэй.

 

 

 

 

 

 

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

8 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө