Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

2021 оны 10 сарын 212021-10-21
Олон улсын жишигт нийцсэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна

Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа. Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид гэхчлэн олон зуун хүн дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай юм.

Шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм

Шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж,  шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг "Энхийн жаргал констракшн" ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ" ХХК ажиллаж байна.

Урьд нь манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм хэмээн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.

Санал болгох

3 чиглэлд 41 км гүүрэн байгууламж барьж, 2024 онд ашиглалтад оруулна

Түүхэнд анх удаа жилд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зориулахаар болсон. Нийслэлийн нэг иргэн өдөрт дунджаар 2.4 цагийг түгжрэлд зарцуулдаг. Энэ жилийн 365 хоногийн 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

3 өдрийн өмнө
Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 6 явуулын баг ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 173, явуулын 6, түр 13 цэгт 193 багийн 884 эмч, ажилтан ажиллаж, 9600 иргэнийг дархлаажуулна.

3 өдрийн өмнө
Шалгалтаар түүхий нүүрс түлсэн айл гараагүй ч агаарын бохирдол нэмэгджээ

Агаарын бохирдол жилийн өмнөхөөс нэмэгдсэн шалтгаан нь 3-15 кВт хүчин чадалтай нам даралтын зуух 2019 оныхоос 25,000 гаруйгаар нэмэгдсэн, автомашины тоо жилээс жилд өсөж байгаагаас шалтгаалсан гэж үзжээ.

3 өдрийн өмнө