Суманд ажилладаг ОНЦГОЙГИЙНХОНД 5 жил тутам 30 сарын цалингийн урамшуулал олгоно

1
2021 оны 10 сарын 222021-10-22
Суманд ажилладаг ОНЦГОЙГИЙНХОНД 5 жил тутам 30 сарын цалингийн урамшуулал олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн билээ.

Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох ба энэ хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Хууль 2023 оноос хэрэгжиж эхэлснээр эхний ээлжинд 5.6 тэрбум төгрөг, цаашид жил бүр 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай хэмээн хуулийн төслийг санаачлагчид мэдээллээ. 

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

5 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө