Г.Ёндон: Шатахууны үнийг төр үргэлж зохицуулаад байж болохгүй

2021 оны 10 сарын 202021-10-20
Г.Ёндон: Шатахууны үнийг төр үргэлж зохицуулаад байж болохгүй

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрээр Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барьсан талаар мэдээлсэн юм.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Байгалийн баялгийг улсынхаа иргэн бүрд хүртээмжтэй болгохын тулд юу хийх тухай бодлого боловсруулсан. Үүний хүрээнд одоо үйлчилж буй нэг хууль, шинээр өргөн барих гурван хууль зайлшгүй шаардлагатай.

Хайгуул олборлолтын ажлыг нь Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтаар явдаг. Үүний шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна.

Боловсруулалтын үе шатанд Хүнд үйлдвэрийн тухай хууль, борлуулалтын үе шатанд Эрдэс баялгийн биржийн тухай хууль, хуваарилалтын үе шатанд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулалт хийнэ.

Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хүнд үйлдвэрийн тухай хуулийг хэлэлцүүлсэн. УИХ-д өргөн барина. Түүний өмнөх есдүгээр сарын 29-ны Засгийн газрын хуралдаанаар Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг хэлэлцүүлсэн. Өнөөдөр энэ хуулийн явцын талаар танилцууллаа.

Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 3.7.5-д эрдэс баялгийн бүтээгдэхүүний бүтээгдэхүүний гадаад дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслээр хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эрдэс баялгийн экспортын нэгдсэн бодлогоор зохицуулахын тулд эрдэс баялгийн биржийг байгуулна гэж заасан.

Газар доорх баялаг нь Монгол Улсын иргэн бүрийн өмч. Иргэд баялаг нь дэлхийн зах зээлд ямар үнээр зарагдаж байгааг мэдэх бүрэн эрхтэй. Тиймээс Эрдэс баялгийн биржийн тухай хууль үеийн үед яригдсан.

Энэ хуулийг шинэчлэн боловсруулах талаар танилцуулж дэмжүүлсэн. Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болсноор дэлхийн зах зээлийн үнэтэй дүйцүүлж, ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ" гэв.

Тэрээр мөн нэмэлтээр Хятад улсын хил хаасан ч төмөр замын тээвэр хэвийн үргэлжилж байгааг хэллээ. Өнгөрсөн шөнө хот руу 50 вагон түлш орж ирсэн байна.

Мөн үргэлжлүүлэн "Шатахууны үнийг үе шаттайгаар зах зээлийн зарчимд шилжүүлнэ. Үнэд Засгаас үргэлж оролцоод байх нь буруу гэдгийг бид ойлгосон. Тиймээс иргэдэд цочроо болгохгүйгээр зах зээлийн үнэ рүү нь шилжүүлэхээр ажиллаж байна.

Татвар төлөгчдийн мөнгийг аж ахуй нэгжүүдэд олгохгүй. Аж ахуй нэгжүүдийн алдагдал 1-7 дугаар сарын хооронд 70 тэрбум төгрөгт хүрсэн. Аж ахуй нэгжүүдийн ашиг, алдагдлыг төр тэр бүр хянаад байх нь зүйтэй биш. Гэхдээ ашиг олох үедээ үнээ огцом нэмэх, үнэ буулгах боломжтой үед буулгахгүй байгаа үед хяналт шалгалт байх ёстой. Зах зээлийн жамаар үнэ нэмэгдэж байхад нэмж байгаа буурахад ч буурах ёстой" гэв.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

3 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

5 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

5 цагийн өмнө