Сургуулиудын захирлыг төрөөс томилдог болно

2
2021 оны 10 сарын 202021-10-20
Сургуулиудын захирлыг төрөөс томилдог болно

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр сэтгүүлчдэд 2022 онд боловсролын салбарт хийгдэх төсвийн талаар мэдээлэл өглөө.   

Тэрээр "Монгол Улсын боловсрол түвшин хоорондоо уялдаа холбоогүй байна. ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-үүдийн засаглалын тогтолцоо оновчтой бус байна. Улс төрөөс хараат бус байна. Үүнийг мэргэжлийн томилгоонд шилжүүлэх зайлшгүй шаардлага байна.

Боловсролын түвшин хооронд хот хөдөөгийн ялгаа маш их гарсан. Түвшин хоорондын уялдаа холбоо сул байна. СӨБ нь бага дундтай, мэргэжлийн боловсрол дээд боловсрол нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна. Энэ нь нэг ёсондоо хөтөлбөрийн уялдаа холбоогүй байгаатай холбоотой.  Сургууль цэцэрлэгийн санхүүжилт одоо хоёр замаар бүрдэж байгаа. Тухайлбал, суурь санхүүжилт буюу дулаан, цэвэр бохирын санхүүлжилт. Нөгөөх нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардал. Цаашдаа бид нар шинэ эх үүсвэр гаргаж ирнэ. Тухайлбал үр дүнгийн урамшуулал. Энэ боломжийг цэцэрлэг сургуулиудад гаргаж өгөх юм.

Хувьсах зардалд багш ажилчдын компьютер техникийн засвар үйлчилгээний  зардлыг оруулж өгч байгаа.  Цаашдаа ахлах сургуулиуд МСҮТ-тэй нийлж цогцолбор хэлбэрээр хөгжиж магадгүй. 

2030 он хүртэл хүүхдийн тоо өснө. 2021 онд сургуульд элсэгчдийн тоо 75 мянга байсан. Харин төгсөгчдийн тоо 34 мянга байсан. Ингэхээр 2030 он хүртэл сургуулийн тоог нэмж барих шаардлагатай байгаа юм. Ирэх дөрвөн жилд 273 цэцэрлэг, 200 сургууль барихаар төлөвлөж байгаа. Ирэх 2022 онд 275 цэцэрлэг ашиглалтанд оруулна" гэв. 

 

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

5 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө