Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн залуугийн хорих ялыг 15 жил болгожээ

2021 оны 10 сарын 202021-10-20
Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн залуугийн хорих ялыг 15 жил болгожээ

Улсын дээд шүүхээс төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн С.Ганболдын ялыг 15 жил болгон багасгажээ. Анхан болон давах шатны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноож байсан юм. 

Хэргийг эргэн сануулбал: Чингэлтэй дүүргийн нутаг, Хандгайтын гудамж дахь гэрээсээ 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ явахаар гараад сураггүй болсон Г гэх охины цогцсыг нүд халтирам болгож хаясныг тухайн сарын 23-ны шөнө Бэлхийн гудамжнаас олсон нь олныг цочирдуулсан билээ. 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны үдэш иргэд “Шуудайнд хийж хаясан, эвгүй үнэртэй сэжигтэй зүйл байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсний дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга нараар удирдуулсан Ажлын хэсгийнхэн хэргийн газарт ажиллаж 16 настай охины цогцсыг хүн харахаас ч нүд халтирам болгосон байсан хэргийг шалгаж эхэлсэн юм. Гэмт этгээд талийгаачийн цогцсын зарим хэсгийг өөр газарт нуусан байсан бөгөөд  хэргийн холбогдогчоор заалган үлдсэн хэсгийг нь олсон байдаг. Цагдаагийнхан цогцсын ойр орчмоос охины нүдний шилний алчуур, гар утасны чихэвч, зүүлт, хичээлийн дэвтрүүд, үсний боолт, хавчаар зэрэг эд зүйлсийг нь олж эд мөрийн баримтаар хураан авсан. Дээрх хэрэгт холбогдуулан талийгаач охины төрсөн ах, 2002 онд төрсөн С.Ганболдыг баривчилсан бөгөөд тэрбээр үл ялих зүйлээс болж  маргалдан боомилж хөнөөснөө хүлээгээд зогсохгүй, цогцсыг хэд хоног гэртээ байлгаснаа ч мэдүүлсэн юм. Тэрбээр гэрээсээ өөр газарт амьдардаг бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сарын 3-наас хойш цогцсыг 20 хоног гэртээ байлгаж байгаад гаргаж хаяснаа хүлээсэн бөгөөд гэрээс охины цогцсыг хүн харахын аргагүй болгохдоо ашигласан хөрөө зэрэг эд мөрийн баримтыг хураан авсан. Уг хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаад  Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас С.Ганболдод Эрүүгийн хуулийн  10.1-2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Ганболдыг хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан юм. Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар С.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай хөнөөсөн болгож хөнгөрүүлэн өөрчилж, эдлэх ялыг 15 жил байхаар тогтоожээ.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

2 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

3 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

4 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

5 цагийн өмнө