Facebook нэрээ солихоор төлөвлөж байна гэв

2021 оны 10 сарын 212021-10-21
Facebook нэрээ солихоор төлөвлөж байна гэв

"Facebook" компани метаверс бүтээх шинэ төслийнхөө хүрээнд нэрээ солихоор төлөвлөж байна гэж TheVerge мэдээллээ.

Нэрийн өөрчлөлтийн талаар Марк Закерберг аравдугаар сарын 28-нд болох компанийн хурлын үеэр ярилцахаар төлөвлөсөн байна.

Энэ нь Facebook компани зөвхөн нийгмийн сүлжээний платформ гэдгээсээ илүү танигдахыг хүсэж байгаагийн илрэл гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Шинэ өөрчлөлтийн дараагаар Facebook аппликейшн нь Instagram, WhatsApp, Oculus зэрэгтэй адил толгой компанийн бүтээгдэхүүн болж хувирах магадлалтай аж.

Өөрөөр хэлбэл "Google"-ыг "Alphabet" компани эзэмшдэг шиг аппликейшнээсээ ялгарах өөрчлөлтийг хүсжээ.

Компани метаверс буюу виртуал ертөнц бүтээхийн тулд 10 мянган хүнийг ажилд авна гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Энэхүү ертөнцөд хүмүүс "аватар" дүрээрээ дамжуулан харилцаж, тоглож, ажил хийх боломжтой бөгөөд ойрын 10-15 жилдээ бүтээнэ гэж мэдээлсэн.

Санал болгох

ОХУ, Тайланд улсад "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн өдрүүдэд манай улсаас Тайланд улс руу аялах иргэдийн тоо эрс нэмэгдсэн.

2 өдрийн өмнө
Гадаадын иргэдийг хүлээж авахгүй улс орны жагсаалтад Нигер улс нэмэгдлээ

SARS-CoV-2 вирусын "Омикрон" буюу анхаарал татах хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой гадаадын зарим улс орноос ирж байгаа гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон. Тэгвэл гадаадын иргэдийг хүлээж авахгүй улс орны жагсаалтад Нигер улс нэмэгдэж байна.

2 өдрийн өмнө
БНСУ-д вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөхгүй

Энэ шийдвэр 2021 оны 12-р сарын 3-наас буюу өнөөдрөөс эхлэн 2021 оны 12-р сарын 16 өдөр хүртэл хэрэгжинэ.

6 өдрийн өмнө
ГХЯ: Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёрыг нь улсын тусгаарлалтанд авчээ

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

7 өдрийн өмнө