Ерөнхийлөгчийн бүрэн эрх “Өмнө ба Одоо”

2021 оны 6 сарын 92021-06-09
Ерөнхийлөгчийн бүрэн эрх “Өмнө ба Одоо”

Монгол Улсын зургаа дахь удаагийн Ерөнхийлөгч өнөөдөр тодорно. Тэгвэл өмнө ба одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх ямар байхыг харьцуулан хүргэе.

Ерөнхийлөгчийн эрхийг нэгдүгээрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон дагалдах хууль, хоёрдугаарт шинэчлэн найруулж байгаа Ерөнхийлөгчийн тухай хуулиар багасгаж байна. Тэгвэл одоо Үндсэн хууль болон дагалдах хуулиар яаж багасгасныг хүргэе.

ҮНДСЭН ХУУЛЬ

Хуучин хууль: 30.2. Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Шинэ хууль: 30.2. Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”

ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Хуучин хууль: 11.3.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид “Ерөнхийлөгч” гэх/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Шинэ хууль: 14.2.Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Хуучин хууль: 12.3.Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

Шинэ хууль: 15.3.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүний бүрэн эрх, шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг энэ хуулиар, шүүгчийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бүрэн эрхийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулиар зохицуулна.

Хуучин хууль: 12.4.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн тус тус өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно.

Шинэ хууль: 15.6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч адил шатны өөр шүүхэд томилолтоор ажиллаж болно. Томилолтоор ажиллахтай холбоотой харилцааг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХУУЛЬ

Хуучин хууль: 8.1.2.Шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

Шинэ хууль: 36.1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно.

Хуучин хууль: 13.1.Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

Шинэ хууль: 76.2. Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.

Хуучин хууль: 13.2.Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

Шинэ хууль: 6.4. Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно. Ерөнхий зөвлөлийн даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно.

АВЛИГЫН ТУХАЙ ХУУЛЬ

Хуучин хууль: Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

Шинэ хууль: 21.1.Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.

Дээрхээс харахад Ерөнхийлөгчийн бүрэн эрх АТГ, Прокурор, Шүүх засаглалд хязгаарлагдсан байгаа бол шинэчлэн боловруулагдаж байгаа Ерөнхийлөгчийн тухай хуулиар мөн хязгаарлагдаж байгаа юм.

Тухайлбал Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хуулиар тогтоож, хуульд хориг тавих эрхийг нь хязгаарлах заалт оруулжээ.

Ингээд удахгүй УИХ-д өргөн баригдах Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

  1. ХУУЛЬ САНААЧЛАХ
  • Хуучин хууль

12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх

6.Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

  • Шинэ хууль

15 дугаар зүйл.Хууль санаачлах Ерөнхийлөгчийн бүрэн эрх

15.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэг болон төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга, гамшиг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай анхдагч хууль, нэмэлт, 12 өөрчлөлт, шинэчилсэн найруулга болон Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан зааснаас бусад асуудлаар Ерөнхийлөгч хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хуульд заасан журмын дагуу санаачлах эрхтэй.

  1. ХОРИГ ТАВИХ ЭРХ
  • Хуучин хууль

12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх

8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.

  • Шинэ хууль

16 дугаар зүйл.Хууль, бусад шийдвэрт хориг тавих Ерөнхийлөгчийн бүрэн эрх

16.3.Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан дараах хууль, бусад шийдвэрт хориг тавихгүй:

16.3.1.Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;

16.3.2.Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль;

16.3.3.Ерөнхийлөгчийн Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж гаргасан шийдвэр;

16.3.4.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж гаргасан шийдвэр;

16.3.5.Улсын Их Хурлын дотоод зохион байгуулалтын талаар гаргасан шийдвэр;

16.3.6.хуульд заасны дагуу улс төрийн албан тушаалтныг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэр.

  1. ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ
  • Хуучин хууль

12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх

12.Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах болон өөрийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газарт чиглэл өгнө.

  • Шинэ хууль

7 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж

7.6.Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх зарлигийн төсөлд Засгийн газраас санал авч, дэмжсэн тохиолдолд зарлигийг гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 7.7.Энэ хуулийн 12.7-д заасан онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргана. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол тухайн зарлиг хүчингүй болсонд тооцно.

  1. УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
  • Хуучин хууль

15 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх

2.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д зааснаар уучлал үзүүлнэ.

  • Шинэ хууль

18 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдсэн хүнд уучлал үзүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрх

18.1.Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний шүүхээс оногдуулсан ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх уучлал үзүүлэх зарлиг гаргаж болно. 18.2.Ерөнхийлөгч уучлал үзүүлэх зарлигийг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний уучлал хүсэх тухай өргөдлийг дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан гаргана.

18.3.Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзсэн бол Улсын ерөнхий прокурорт хандаж уучлал үзүүлэх эсэх асуудлаар дүгнэлт гаргуулж болно.

18.4.Эрүүгийн хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг, хүүхдийн эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг, авлигын болон Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэгт уучлал үзүүлэхгүй.

18.5.Энэ хуулийн 18.4-т заасан зохицуулалт нь насанд хүрээгүй хүнд хамаарахгүй.

 

 

Санал болгох

Туркийн Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

10 цагийн өмнө
АНУ-ын ҮАБЗ-ийн орлогч К.Кэмпбэлл чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлнэ гэлээ

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

10 цагийн өмнө
Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Ёсдүгээр сард 17 мянган тооныг өгнө гэж мэдэгдсэн. Улмаар Хятадын талтай гэрээ хийсэн. ААН-үүд үлдэгдэл шатахууны нөөцийг авахаар гэрээ хийж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. 

12 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шатахуун импортлогчидтой яг одоо уулзаж байгаа бол Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж байна. Үүний дараа шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар талуудын нөхцөл байдал, хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж гарц, шийдлийг ярилцана. Уулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна гэж мэдээллээ. 

13 цагийн өмнө