Х. Болор
Сэтгүүлч

Засгийн газар: Гурван хувийн хүүтэй зээлийг 1 их наядаар нэмэгдүүлнэ

2021 оны 6 сарын 82021-06-08
Засгийн газар: Гурван хувийн хүүтэй зээлийг 1 их наядаар нэмэгдүүлнэ

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан эхний 4 шийдвэрийг танилцууллаа.

Тодруулбал, Нэгдүгээрт: Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулдаг хөтөлбөр боловсруулах үүрэг чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон холбогдох сайд нарт өгчээ. Эрүүл мэндийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, эрүүл мэндийн дата санг үүсгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн дата баазыг үүсгэх үүргийг Ерөнхий сайд өгсөн байна. Учир нь Монгол Улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин ордог бол 2 дахь шалтгаан нь хавдар ордог байна. 2010 оны байдлаар хорт хавдрын 4466 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 онд 6702 болж нэмэгджээ. Шинээр оношлогдсон хавдрын 70 хувь нь хожуу үедээ орсон байдаг ажээ.

Хоёрдугаарт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн цогц бодлого боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилтийг судалж, 2022 оноос шинэ хөтөлбөр боловсруулан батлуулах.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах үйлчилгээг сайжруулах үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулr Засийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэл өгчээ.

-Ерөнхий сайдын ажлын албанд хөгжлийн бэршээлтэй иргэнийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал,”Бие даан амьдрах төв”-ийн тэргүүн  Чулуундаваа овогтой Ундрахбаярыг Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудлаар орон тооны бус зөвлөхөөр томилохоор болжээ.  

-Хөвсгөл, Дорнод, Улаанбаатар, Дархан-Уул, Дундговь, Ховд аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгыг энэ жил дуусгаж, ирэх жилээс үйл ажиллагааг нь эхлүүлэх чиглэлийг өглөө.

Гуравдугаарт: Нийслэл хотод тулгамдсан асуудлыг цогцоор нь шийднэ.  Энэ хүрээнд:

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр нүхэн гарц хийх асуудлыг 2022 оны төсвөөр шийдвэрлэх

-Бэлх, Сэлх голд үерийн далан байгуулах төсвийг 2022 оны Улсын төсөв суулган шийдвэрлүүлэх

-Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх чиглэлээр санал боловсруулан ЗГ-ын хуралдаанд танилцуулах

Дөрөвдүгээрт: Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулга сонсчээ. Гурван хувийн хүүтэй зээлийг өнгөрсөн 7 хоногт 8768 иргэн авах хүсэлт ирүүлжээ. Нийт 62132 ажлын байрыг хамгаалж байгаа ажээ. Нийт 16193 зээлдэгч зээл авсан байна. 3 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр 2 их наяд байгааг 3 их наяд болгож нэмэгдүүлэх чиглэлийг өгчээ. Энэ зээлийг малчдад олгох асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанаар танилцуулах чиглэл өгчээ.

 

Санал болгох

Ерөнхий сайд олон улсын байгууллагын ажилтнуудтай уулзалт хийлээ

Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

7 минутын өмнө
УИХ-ын энэ долоон хоногт хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2023 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 27-НООС 31-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

3 цагийн өмнө
Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

3 өдрийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

3 өдрийн өмнө