Х. Болор
Сэтгүүлч

Бороотой тэмдэглэл

2021 оны 6 сарын 152021-06-15
Бороотой тэмдэглэл

Бороотой өдөр. Чийгт гудамж. Гэзэг нь норчихсон гоо охид. Нүдээ аниад сонсоход намуухан шаагих чимээ. Хаанаас ч юм ханхлах хөрсний нойтон үнэр. Догдлол. Үл ялиг гуниг. Хаа холын дурсамж...

Бороо надад урт өвлийн турш нойрмоглосон догдлолыг минь, дотор хүнийг минь  сэрээж ирдэг. Хаанаас ундарч буй нь үл мэдэгдэх хүсэл тэмүүлэл, уярал бас хайрыг авч ирдэг. Тэр гуниг хөндүүрийг ч  авчрахаа мартдаггүй. Бороо далимдуулж уйлах өдрүүдийг ч бас дагуулж ирдэг. Хоёулаа бүтээсэн хорин хэдэн жилийн дурсамжаа сануулж ирдэг. Олон жилийн өмнөх хүүхэд насыг минь авч ирдэг.

Уулын маань зуныг бодогдуулдаг. Борооны дараа сарьдагуудын оройд манан суучихсан байдгийг сануулдаг. Шөнөжин бороо орж хоноход өглөө нь урд голоос манан хөөрч байдгийг сануулдаг. Манан дундуур тогоруу дуугарсаар нисэж өнгөрдгийг ч бодогдуулдаг. "Тогоруу дуугарч байна зүсрэх нь дээ" гэж ярилцсаар ээж бид хоёр үнээн зэл рүүгээ алхдагийг сануулдаг. 

Бороо л дотор хүнийг минь онгичиж орхидог. Болж өнгөрсөн бүхий л сайхныг сануулдаг. Сэтгэлд нар тэвэрч ирээд амьсгаа давхацтал гэгэлзүүлж асан сайхан залууг ч сануулдаг. Авч чадаагүй үнэтэй бүхнийхээ хойноос борооноор л асгартал уйлмаар санагддаг. Бороотойд л

 


 

Санал болгох

"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

3 цагийн өмнө
Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

7 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

8 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

13 өдрийн өмнө