Х. Болор
Сэтгүүлч

Ерөнхийлөгч Х.Баттулгын төр тэргүүлсэн жилүүдэд хийсэн онцлох ажлууд

2021 оны 6 сарын 242021-06-24
Ерөнхийлөгч Х.Баттулгын төр тэргүүлсэн жилүүдэд хийсэн онцлох ажлууд

 

Монгол Улс ардчилсан орон болж, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 5 дахь төрийн тэргүүнээ сонгосон нь Халтмаагийн Баттулга юм. Өнөөдөр түүний төрийн тэргүүний ажлын сүүлийн өдөр. Дөрвөн жилийн өмнө тэр төрийн тэргүүнээр сонгогдох үедээ хамгийн өндөр рейтингтэй улс төрч байв. Дөрвөн жил төр тэргүүлээд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхдөө ч мөн хамгийн өндөр рейтингтэй хэвээр байна. Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгчийг төр тэргүүлсэн 4 жилийн онцлох ажлууд юу байв. Тэр энэ 4 жилд Монгол Улсад юу хийж бүтээж үлдээв.

Хонины дипломат ажиллагаа

Өмнөд хөрш дэлхий дахиныг айдаст автуулж хэдэн арван сая хүнийг авч одсон ковид-19 цар тахалд бүхэлдээ нэрвэгдэж, хоногт зуу зуун мянган иргэнээ алдан, дэлхийн бүх улс орон Хятад улсаас цэрвэж байх тэр үед МУ-ын Ерөнхийлөгч Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан билээ. Энэ нь олон улсын харилцаанд sheep diplomacy гэх нэршлийг бий болгожээ. Түүний энэ “нүүдлийг” азийн зарим орнууд хүртэл дэндүү эрсдэлтэй хэмээн шүүмжилж байлаа. Үнэхээр ч цар тахлын голомт руу гэнэ сэрэггүй яваад оччихсон нь хэний ч санаанд багтаагүй хэрэг.

Ерөнхийлөгчийн энэхүү дэмжлэгийн хариуд Хятадын удирдагч Ши Жиньпин “Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээх Күнзийн сургаалийг эш татан талархаж, мөнхийн хөрш орнуудын харилцаанд түүхэн дэвшил авчирсан билээ. Энэ айлчлал бэрх цагт цөлх ухаан сийлсэн, улс төрийн соргог мэдрэмж бүхий түүхэн айлчлал болсон хэмээн судлаачид тэмдэглэж байв. Ердөө энэ айлчлалын дараагаас цар тахлаас үүдэн зогсоод байсан Монголын нүүрсний экспорт гацаанаас гарч, Гашуунсухайт боомтоор монголын нүүрсний экспорт хэвийн явагдаж эхэлсэн. Дэлхийн улс орон бүр иргэдээ вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байгаа энэ цаг үед Хятад, Энэтхэг, Япон зэрэг орнуудаас Монгол Улсад коронавирусийн вакцины буцалтгүй тусламж үзүүлсээр байгаа билээ.

Ерөнхийдөгч4.jpg

10 жил “дуншсан” төмөр зам биеллээ олов

Энэ бол түүний нэрийг Монгол төрийн түүхэнд үлдээх хамгийн том бүтээн байгуулалт гэж болох биз ээ. Ерөнхийлөгч Баттулга төр тэргүүлсэн 4 жилдээ монголчуудын олон жил мөрөөдөл болж яригдсан, Тавантолгойгоос Зүүнбаян, Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бодит ажил болгосон.  Энэ төслийг санаачилж, зүтгүүлснийхээ төлөө тэр нэгэн цагт хүнд гэмт хэрэгтэнд тооцогдож явсан үе  ч бий. Олон саад, олон даваатай тулгарсан энэ төмөр зам өнгөрсөн 5-р сард бүрэн дуусч, төмөр замын бүтээн байгуулалтаас хоёр Хөдөлмөрийн баатар түүнээс ч олон гавьяат барилгачид төрсөн билээ.

төмөр зама.jpg

Монгол АНУ стратегийн түншлэлд хүрэв

2019 оны 07-р сарын 31-нд Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-д төрийн айлчлал хийж, хоёр орны төрийн тэргүүн нар АНУ болон Монгол Улсын Стратегийн Түншлэлийг тунхагласан билээ. Монгол Улс АНУ-тай гуравдагч хөршийн харилцаатай болж үе үеийн Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж  байсан хэдий ч дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн хугацаанд хоёр орны харилцаа стратегийн түншлэлд хүрээгүй байлаа. Харин энэ удаагийн төрийн тэргүүний айлчиллаар дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ стратегийн түншлэлтэй 17 дахь орноороо Монгол Улсыг сонгов. Харин манай улсын хувьд  дэлхийн 192 оронтой дипломат харилцаатай бөгөөд эдгээрээс БНХАУ, БНЭУ, Япон, ОХУ гэсэн 4 улстай стратегийн түншлэлтэй байсан бол АНУ 5 дахь орон боллоо. Хоёр орны төрийн тэргүүн нарын 5 минут байхаар төлөвлөгдсөн ганцаарчилсан уулзалт 40 минут үргэлжилж, дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн дараа стратегийн түншлэлд хүрсэн билээ.

Энэ айлчлалын гол сэдвийн нэг нь “Гуравдагч хөршийн худалдааны хууль” байв.  Энэ хууль батлагдвал Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн АНУ-д татваргүйгээр экспортлогдох боломж бүрдэх юм.

айлчала АНУ.jpg

ОХУ-тай стратегийн иж бүрэн түншлэлд хүрэв

АНУ-тай стратегийн түншлэлд хүрсэн айлчлалаас хойш ердөө ганцхан сарын дараа буюу 2019 оны 9-р сарын 03-ны өдөр Халх голын дайны 80 жилийн ойн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгч Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Монгол Улсад айлчилсан. Энэ айлчиллаар хоёр улсын харилцаа дипломат харилцааны дээд түвшин болох  стратегийн иж бүрэн түншлэлд хүрсэн юм. ОХУ-тай олон жилийн нөхөрлөлийн харилцаатай ч мөн л өнгөрсөн хугацаанд стратегийн иж бүрэн түншлэлд хүрээгүй байлаа. Айлчлалын үр дүнд ОХУ Монгол Улсын хооронд хамтын ажиллагааны 10 баримт бичигт гарын үсэг зурж, стратегийн иж бүрэн түншийн харилцаанд хүрснээ зарласан билээ. Ингэснээс манай улс урд хойд хоёр хөрштэйгээ хоёулантай нь стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай буюу улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, технологи гээд бүхий л салбарт хамтран ажиллах харилцааны дээд шатанд хүрсэн.

ОХУ айлчлал.jpg

Алс дорнодоос авчирсан “олз”

Ерөнхийлөгч Баттулгын Төрийн тэргүүний анхны айлчлал болох 2017 оны  Владивостокт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон нь ч Монгол Улсад  мөн л авчирсан айлчлал байлаа.  Энэ айлчиллаар 10 орчим жил ярьсан  “Тарифийн хэлэлцээр” буюу  төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг шийдэхэд чухал алхам болсныг Ерөнхийлөгч Баттулга айлчлалаас ирээд онцолж байв. Тэгвэл энэ айлчиллаас хойш ердөө жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2018 оны 6-р сарын 8-ны өдөр төмөр замын тээврийн хөнгөлөлтийн гэрээ буюу тарифын хэлэлцээрийг байгуулсан юм. Энэ нь товчхоноор хэлэхэд  Тавантолгойн уурхайгаас  Гашуунсухайт хүртэлх 267 км замаар зөөж зардаг тээвэрлэлтийн үнээр  Тавантолгойгоос Владивостокт  хүргэх 5500  гаруй кмт хүргэх  өртөгтэй ижил юм. 

Энэ хэлэлцээрээр Монгол Улс бараа, бүтээгдэхүүнээ  ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргахад 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт эдэлнэ.  Олон жил ярьсан ч биеллээ олохгүй байсан энэхүү төмөр замын тээврийн хөнгөлөлтийн гэрээнд Монголын талыг төлөөлж, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ыг төлөөлж, тус улсын Тээврийн сайд Е.И Дитрих нар гарын үсэг зурсан нь өдгөө түүх болон үлдэв.

Энэ бол түүний төр тэргүүлсэн 4 жилдээ хийсэн онцлох ажлууд. Үүнээс гадна Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга шийдүүлсэн байдаг. Тэрбээр байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулж болох хувилбарыг боловсруулж танилцуулснаар ОХУ-ын Ерөнхийлөгч хүлээн авч, энэ нөр их ажлын ТЭЗҮ бэлэн болоод айгаа юм.

Мөн Газрын тосны үйлдвэр, арьс шир боловсруулах цогцолбор тэргүүтэй үйлдвэржилтийн бүтээн байгуулалтууд ар араасаа өрнөж байна. Мөн энэ 4 жилд Монгол Улсын гадаад харилцаанд түүхэнд байгаагүй ололтыг ерөнхийлөгчийн айлчлалууд авчрав. Ганцхан сарын дотор дэлхийн 2  их гүрэнтэй стратегийн түншлэлд хүрч, цаг үеийг соргогоор мэдэрч өмнөд хөрштэйгээ харилцах харилцаа, 2 талын хандлагыг шинэ түвшинд хүргэсэн нь том амжилт байлаа.

Алс дорнод.jpg

 

ERONHILOGCH.jpg

 

Санал болгох

Чуулганы сурвалжилга: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулах ёстой. Ерөнхийлөгч уг эхийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор гарын үсэг зурж, төрийн тамга дарж хадгална. Хэрэв Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл ажлын 7 өдрийн дотор хориг тавина. Тэгэхээр Үндсэн хуулийг баталсан болохоос хараахан гараас гарчихаагүй гэсэн үг байх нь ээ. Хэрэв парламентыг хоёр танхимтай болгосон бол Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих бүрэн эрхийг хасах өөрчлөлт дагалдаж хийгдэх байлаа. Энэ агуулгаар бодож үзвэл Ерөнхийлөгч хэрхэх бол гэдэг бас сонин.

6 цагийн дараа
Төрийн албан хаагчид олгох тусламж нь тэгш, шударга ёсны зарчимд нийцэх ёстой

Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ

10 цагийн өмнө
Үндсэн хуулийн өөрчлөлт ба Г.Занданшатар

Монгол Улсын Үндсэн хуульд сүүлийн хоёр парламент дамнаж дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Гомбожавын Занданшатар аль алинд нь УИХ-ын даргаар ажиллаж, ҮХНӨ хэмээн товчлон бичиж, юун тухай болохыг иргэд бүгдээр ойлгох болсон үйл явцад нэрээ тодоор бичүүлэх хариуцлагыг хүлээн үлдлээ. Энэ өөрчлөлтүүд Монгол Улсын хөгжлийн түүхэнд цаашид чухам ямар эргэлт болохын тухай бүрийд Г.Занданшатар хэмээх улстөрчийн нэр үргэлжид УИХ-ын даргаар, сайн, эсвэл саараар ярьж бичигдэхээр боллоо. Үүнээс хойш үүргээ хэрхэн биелүүлснээр үеийн үед хариуцлага хүлээх ҮХНӨ-үүдийн цаг ажиллаж эхэлнэ. Хөгжил дэвшлийн бодлого, хэрэгжилт чамбайрч, иргэдийн ойлголт, хүлээлт улам чангарахаар болж байна.  

10 цагийн өмнө