Электрон тамхи хорт нөлөө багатай гэдгийг эрдэмтэд тогтоожээ

2021 оны 6 сарын 232021-06-23
Электрон тамхи хорт нөлөө багатай гэдгийг эрдэмтэд тогтоожээ

Электрон тамхи шингэнийг ууршуулах замаар хүнд тамхи татаж буй мэдрэмжийг төрүүлдэг. Ажиллах зарчмын хувьд энгийн. Жинхэнэ тамхитай харьцуулахад хорт бодисын орц найралга мянга  дахин бага юм. Электрон тамхины шингэн нь дараахь нэгдлүүдийг агуулдаг.

глицерин - уур үүсгэхэд шаардлагатай чухал бүрэлдэхүүн хэсэг юм;

пропилен гликол (уусгагч);

нэрмэл ус;

никотин (никотингүй шингэнд никотин байхгүй);

будагч бодис нь шингэнд өнгө нэмэхэд ашиглагддаг;

амт, үнэр оруулагч

  • Электрон тамхины шингэний найрлага ердийн тамхинаас ялгаатай нь найралгадаа мянга дахин бага бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг.
  • Дам тамхидалтыг үүсгэдэггүй буюу эргэн тойрны хүмүүст хор хөнөөл учруулахгүй.
  •  Цахим тамхийг хаана ч татаж болно, яагаад гэвэл тэдгээрийг олон нийтийн газар ашиглахыг хуулиар хориглоогүй.
  • Электрон тамхины уур нь шүд, хурууны арьсан дээр шар толбо үүсгэдэггүй.
  • Олон төрлийн найрлага нь никотин, амт, үнэрийн хэмжээг өөрөө тааруулах боломж олгодог.
  • Электрон тамхи нь ердийн тамхинаас илүү хэмнэлттэй байдаг.

Их Британий эрдэмдийн сүүлийн 12 жилийн судалгаад үндэслэн тус улсын тамхины эсрэг нийгэмлэгийн удирдагч Клив Бэйтс электрон тамхийг 95 хувийн аюулгүй хэмээн 2015 онд зарлажээ. Энгийн тамхийг электрон тамхиар сольсноор олон тооны хорт бодисоос татгалзах боломжтой гэж Рүзвеллийн хорт хавдарын төвийн мэргэжилтэн Мачье Гоньевиз анагаах ухааны тайландаа бичсэн байна. Англид хийсэн судалгаагаар 900 тамхичныг хамруулсан судалгаа хийж, энгийн тамхийг электрон тамхиар сольж, 1 жилийн хугацаа өнгөрөхөд 18 хувь нь тамхинаас гарсан байжээ. Харин 9,9 хувь нь никотин орлуулагчийг бага хэмжээгээр хэрэглэх болсон байна. Харин энгийн тамхи болон электрон тамхийг хослуулан хэрэглэх нь хорт бодисыг цусанд их хэмжээгээр хуримтлуулдаг аж.

Бэлтгэсэн  П.Төгөлдөр

Эх сурвалж: https://www.clivebates.com/documents/ReshapingUSpolicy.pdf

Санал болгох

iPhone 13 загварт гарсан өөрчлөлтүүд

Apple компани Apple Watch Series 7, iPhone 13 болон iPhone 13 mini загварыг танилцуулжээ. 

7 өдрийн өмнө
Ирэх долоо хоногт танилцуулагдах iPhone 13-ийн тухай

Apple компани есдүгээр сарын 14-нд буюу мягмар гарагт Apple Watch Series 7, iPhone 13 зэрэг дараагийн шинэ загвараа танилцуулах гэж байна. Шинэ бүтээгдэхүүний танилцуулга цар тахлаас шалтгаалж онлайн хэлбэрээр болно. 

12 өдрийн өмнө
Инстаграм мессенжер буюу Threads аппликейшны тухай

Threads бол хувийн нууцлал өндөр, хурдтай, ойр дотны хүмүүстэйгээ харилцахад тохиромжтой Инстаграмтай холбогдсон аппликейшн. Энгийнээр бол фэйсбүүк мессенжетэй адил Инстаграм мессенжер гэж ойлгож болох юм. Тухайн  аппликейшнаар дамжуулан дотны хүмүүстэйгээ харилцахаас гадна тухайн үеийн статусаа тохируулах боломжтой. Жишээлбэл, аялалд явж байна, гэртээ эсвэл фитнесс дээрээ байна, цэнэг дууссан, утсаа цэнэглэж байгааг хүртэл харуулна. Тус аппликейшнийг 2019 оны аравдугаар сараас ашиглаж эхэлсэн юм.

14 өдрийн өмнө
Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж 2 ангилдаг.

3 сарын өмнө