Ердийн тамхи, цахилгаан тамхины алийг нь сонгох вэ?

2021 оны 6 сарын 242021-06-24
Ердийн тамхи, цахилгаан тамхины алийг нь сонгох вэ?

Тамхинаас гарах  тухай бодож байгаа бол та ганцаараа биш гэдгээ санаарай. Тамхи татдаг арван хүн тутмын долоон нь тамхинаас гарахыг хүсдэг байна.  Тамхинаас гарах нь таны эрүүл мэнд тэр тусмаа зүрхээ дэмжиж байгаа хамгийн зөв сонголт юм. Өөрөөр хэлбэл тамхи татдаг гурван хүн тутмын нэг нь зүрхний өвчнөөр өөд болдог байна.

Хэрвээ та тамхинаас гарах гэж байгаа ч цахилгаан тамхи утаат тамхины хэрэглээг хангаж чадах болов уу? Уламжлалт тамхинаас илүү байж чадах уу? Цахилгаан тамхи татсанаар тамхинаас нэг мөсөн гарч чадах уу зэрэг олон зүйлийг өөрөөсөө асууж байгаа байх. Тэгвэл асуултад тань АНУ-ын Жон Хопкинсийн зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх цикарон төвийн /Johns Hopkins Ciccarone Center for the Prevention of Heart Disease/  захирал Майкл Блаха хариулж байна.

Утаат тамхи, цахилгаан тамхи аль аль нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Электрон тамхи нь никотин (тамхинаас гаргаж авсан), амт оруулагч болон бусад химийн бодисыг халааж, амьсгалах аэрозол үүсгэдэг. Ердийн тамхинд 7000 гаруй химийн бодис агуулагддаг бөгөөд ихэнх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Цахилгаан тамхинд нийт хичнээн төрлийн химийн бодис байдгийг бид сайн мэдэхгүй ч Блаха: “Цахилгаан тамхи таныг уламжлалт тамхинаас бага хордуулдаг гэдэгт бараг эргэлзэхгүй байна.”

Гэсэн хэдий ч цахилгаан тамхийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас уушгиа гэмтээсэн болон амь насаа алдсан тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 21-ны байдлаар Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж байгаагаар АНУ-д 60 бүртгэгджээ.

Энэ нь цахилгаан тамхиа сольсон, хар захаас зориулалтын бус буюу хуурамч шингэн худалдан авсантай холбоотой. Цахилгаан тамхинд зориулсан хуурамч шингэнд тетрагидроканнабинол (THC) агуулсан ууршуулагч агуулсан байдагтай шууд холбоотой гэдгийг Блаха мэдэгдсэн.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс

·       Тетрагидроканнабинол бүхий цахилгаан тамхи хэрэглэхгүй байх

·       Цахилгаан тамхи авахдаа найз нөхөд, гэр бүл эсвэл онлайн дилер гэх мэт албан бус эх сурвалжид итгэхээс зайлсхийх

·       Цахилгаан тамхи үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг л хэрэглэх буюу дур мэдэн солихгүй байхыг зөвлөж байна.

Тамхи зүрх, уушгинд хортой

Ердийн тамхи болон цахилгаан тамхины аль аль нь никотинтой тул донтолт үүсгэдэг. Никотин нь хортой бодис гэдгийг уншигч та мэдэх бизээ. Тамхи татсанаар цусны даралтыг нэмэгдүүлж, адреналиныг нэмэгдүүлдэг тул зүрхний цохилт, зүрхний шигдээс болох магадлалыг нэмэгдүүлдэг.

Тэгвэл цахилгаан тамхи эрүүл мэндэд хортой юу? Мэдээж хортой. Гэхдээ химийн ямар орц найрлагатайгаасаа хамаарч ердийн тамхинаас бага  хортой эсэх нь тодорхой болох юм. Тэгэхээр " Цахилгаан тамхи таны эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг ойлгох хэрэгтэй" гэж Блаха онцолсон.

АНУ-д сурагчид цахилгаан тамхи татах нь нэмэгдсэн байна. Мөн утаат тамхи татагчдын 40 хувь нь цахилгаан тамхи татах болсон аж. Энэ нь цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм.

Цахилгаан тамхи ч, ердийн тамхи ч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг эндээс бид мэдэж авлаа. Хамгийн гол нь хоруу чанар багатайгаар нь цахилгаан тамхи сонгож байгаа бол үйлдвэрлэгчийн оргиналь бүтээгдэхүүн худалдан авах нь зөв юм. Эс бөгөөс хар зах дээрээс хуурамч бүтээгдэхүүн худалдан авах юм бол олон сөрөг тал үүсэх эрсдэлтэй болохыг судлаачид батлаад байна.

Бэлтгэсэн А.Маша

Ашигласан эх сурвалжууд

https://www.hopkinsmedicine.org/health/wellness-and-prevention/5-truths-you-need-to-know-about-vaping

https://smokefree.gov/tools-tips/how-to-quit/using-nicotine-replacement-therapy

https://www.cdc.gov/tobacco/basic_information/e-cigarettes/severe-lung-disease.html

Санал болгох

iPhone 13 загварт гарсан өөрчлөлтүүд

Apple компани Apple Watch Series 7, iPhone 13 болон iPhone 13 mini загварыг танилцуулжээ. 

6 өдрийн өмнө
Ирэх долоо хоногт танилцуулагдах iPhone 13-ийн тухай

Apple компани есдүгээр сарын 14-нд буюу мягмар гарагт Apple Watch Series 7, iPhone 13 зэрэг дараагийн шинэ загвараа танилцуулах гэж байна. Шинэ бүтээгдэхүүний танилцуулга цар тахлаас шалтгаалж онлайн хэлбэрээр болно. 

12 өдрийн өмнө
Инстаграм мессенжер буюу Threads аппликейшны тухай

Threads бол хувийн нууцлал өндөр, хурдтай, ойр дотны хүмүүстэйгээ харилцахад тохиромжтой Инстаграмтай холбогдсон аппликейшн. Энгийнээр бол фэйсбүүк мессенжетэй адил Инстаграм мессенжер гэж ойлгож болох юм. Тухайн  аппликейшнаар дамжуулан дотны хүмүүстэйгээ харилцахаас гадна тухайн үеийн статусаа тохируулах боломжтой. Жишээлбэл, аялалд явж байна, гэртээ эсвэл фитнесс дээрээ байна, цэнэг дууссан, утсаа цэнэглэж байгааг хүртэл харуулна. Тус аппликейшнийг 2019 оны аравдугаар сараас ашиглаж эхэлсэн юм.

14 өдрийн өмнө
Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж 2 ангилдаг.

3 сарын өмнө