Электрон тамхийг хэрэглэснээр тамхинаас гарах боломжтой

2021 оны 6 сарын 252021-06-25
Электрон тамхийг хэрэглэснээр тамхинаас гарах боломжтой

Электрон тамхины хэрэглээний давуу тал бол никотины хэмжээг аажмаар багасгах буюу хэрэглэгч өөрийн хүслээр тохируулан хэрэглэх боломжтой юм. Хүсвэл огт никотингүй шингэнийг сонгон хэрэглэж болно. Ингэснээр хэрэглэгч зөвхөн амт, үнэр бүхий шингэнийг ууршуулж татсанаар тамхи татсан мэдрэмжийг төрүүлж, энгийн тамхины хорноос татгалзахад тусалдаг байна. Энэ байдал аажмаар хүний биеийг хоргүйжүүлж, улмаар тамхинаас татгалзахад хүргэдэг байна. Англи улсад 2013-2015 оны хооронд хэрэгжүүлсэн туршилтаар 20 орчим хувь нь тамхинаас гарсан, 5 хувь нь зөвхөн електрон тамхийг татдаг болсон, 7 хувь нь маш тамхины хэрэглээ эрс багассан байжээ. Тамхигүй хүүхдүүд хөдөлгөөний тэргүүн Винс Вилмор хэлэхдээ электрон тамхи бол хорт бодисоос татгалзах хамгийн энгийн бөгөөд цор ганц арга гэж үнэлжээ.

Харин энгийн тамхи болон электрон тамхийг хослуулан хэрэглэхээс бүрэн татгалзахыг судлаачид зөвлөж байгаа юм. Энэ нь олон төрлийн хорны нэгддэл болно гэж эрдэмтэд үзжээ. Хэрэь та тамхинаас гарахаар шийдсэн бол хэрэглээгээ багасгах, мөн электрон тамхи эсвэл ангийн тамхины зөвхөн аль нэгийг нь л сонгох хэрэгтэй. 

Эрдэмтдийн хувьд тамхи татдаг 12,804 насанд хүрэгчдийн дунд хийсэн 56 төрлийн судалгаа ил болжээ. Судалгааны  гол зорилго нь тамхинаас гарах олон төрлийн арга хэрэглэсэн хүмүүст электрон тамхи ямар үр дүн үзүүлж байгааг харах байсан юм. Судалгааны явцад дараах эмчилгээнд хамрагдсан хүмүүсийг оролцуулжээ. 

· Нөхөөс, бохь гэх мэт никотин орлуулах эмчилгээнд хамрагдсан;

· Varenicline (хүмүүст тамхи татахаа болиход туслах эм)-ийг хэрэглэсэн;

· Никотин агуулаагүй цахим тамхи хэрэглэсэн;

· Зөвлөгөө өгөх, зан үйлийн дэмжлэгийн эмчилгээнд хамрагдсан;

Тамхи татахаа болихын тулд никотин электрон тамхи хэрэглэдэг 100 хүн тутамд 1,-11 нь амжилттай зогсох магадлалтай байдаг бол никотин орлуулагч эмчилгээнд явсан 100 хүний ​​дөрөв нь л тамхинаас гарчээ. Энд нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь никотин агуулсан электрон тамхи никотин агуулаагүй электрон тамхинаас илүү тамхинаас гарахад үр дүнтэй байгаа явдал юм. Никотин орлуулагч эмчилгээ, никотингүй цахим тамхи хэрэглэдэг 100 хүний ​​6 нь л тамхинаас татгалзаж чаджээ. Харин дадал хэвшлийн эмчилгээнд явсан 100 хүний ​​дөрөв нь тамхинаас гарсан байна.

Судалгаанаас ажиглагдсан гол үр дүнгүүд :

  • Никотинтой электрон тамхи хэрэглэгчид тамхинаас татгалзах нь өндөр үзүүлэлттэй байсан. Тэд никотин орлуулагч эмчилгээ, никотингүй цахим тамхинаас илүү сайн үр дүн өгсөн.
  • Мөн никотин электрон тамхи хэрэглэгчид зан үйл, зуршил засах дэмжлэгтэй хавсрах нь илүү үр дүнтэй болох нь ажиглагдсан. Мөн эрүүл мэндийн ноцтой үр дагавараас сэргийлэх хувь хүний мэдрэмжтэй бас холбоотой байх талтай.
  • Электрон тамхины нөлөөллийн судалгаа үүгээр дуусаагүй, ялангуяа никотиныг илүү сайн хүргэдэг шинэ төрлийн электрон тамхины нөлөөний талаар илүү баттай нотолгоо олохын тулд эрдэмтдийн судалгаа үргэлжилж байна.

Бэлтгэсэн П.Төгөлдөр

Эх сурвалж: https://www.cochrane.org/CD010216/TOBACCO_can-electronic-cigarettes-help-people-stop-smoking-and-do-they-have-any-unwanted-effects-when-used

 

Санал болгох

iPhone 13 загварт гарсан өөрчлөлтүүд

Apple компани Apple Watch Series 7, iPhone 13 болон iPhone 13 mini загварыг танилцуулжээ. 

6 өдрийн өмнө
Ирэх долоо хоногт танилцуулагдах iPhone 13-ийн тухай

Apple компани есдүгээр сарын 14-нд буюу мягмар гарагт Apple Watch Series 7, iPhone 13 зэрэг дараагийн шинэ загвараа танилцуулах гэж байна. Шинэ бүтээгдэхүүний танилцуулга цар тахлаас шалтгаалж онлайн хэлбэрээр болно. 

12 өдрийн өмнө
Инстаграм мессенжер буюу Threads аппликейшны тухай

Threads бол хувийн нууцлал өндөр, хурдтай, ойр дотны хүмүүстэйгээ харилцахад тохиромжтой Инстаграмтай холбогдсон аппликейшн. Энгийнээр бол фэйсбүүк мессенжетэй адил Инстаграм мессенжер гэж ойлгож болох юм. Тухайн  аппликейшнаар дамжуулан дотны хүмүүстэйгээ харилцахаас гадна тухайн үеийн статусаа тохируулах боломжтой. Жишээлбэл, аялалд явж байна, гэртээ эсвэл фитнесс дээрээ байна, цэнэг дууссан, утсаа цэнэглэж байгааг хүртэл харуулна. Тус аппликейшнийг 2019 оны аравдугаар сараас ашиглаж эхэлсэн юм.

14 өдрийн өмнө
Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж 2 ангилдаг.

3 сарын өмнө