Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд

2021 оны 6 сарын 272021-06-27
Цахилгаан тамхины талаар нийтлэг асуултууд
  1. Цахилгаан тамхи гэж юу вэ?

Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж 2 ангилдаг.

  1. Цахилгаан тамхи болон Янжуур тамхи нь аль нь илүү хортой вэ?

Цахилгаан тамхи нь никотины агууламж бүхий тамхин төрлөн бүтээгдхүүн учраас мэдээж хүний эрүүл мэндэд хортой. Энгийн шатааж хэрэглэдэг янжуур тамхинд угаарийн хий, хүнцэл, метан, бохь гэх мэтчилэн хүний биед сөрөг нөлөөтэй 7537 төрлийн химийн элементүүд байдаг. Цахилгаан тамхи нь шингэн төлөвт никотиныг халааж ууршуулах зарчмаар ажилладаг тул дээр дурьдсан химийн элементүүд багтдаггүй бөгөөд 35% бага химийн элемэнтүүд байдаг.

AНУ-д 2020 онд тамхинаас шалтгаалсан үхэл 480.000 байсан цахилгаан тамхинаас шалтгаалсан үхлийн тохиолдол 60 байсан байна. Эдгээр 60 тохиолдлын ихэнх нь THC vape буюу марихуанагийн навчнаас гаргаж авсан шингэн төлөвт Vape-г хэтрүүлэн хэрэглэснээс болсон байна.

  1. Цахилгаан тамхи уушигийг тэлж, цооролт үүсгэдэг гэж үнэн үү?

Цахилгаан тамхинд агуулагддаг химийн элементүүд янжуур тамхиныхтай харьцуулахад хамаагүй бага тул эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. Цахилгаан тамхины хүний биед үзүүлэх урт хугацааны нөлөө одоогийн байдлаар судлагдаж байна.

2020 оны байдлаар цахилгаан тамхинаас шалтгаалсан уушигны цоорлын (pneumothorax) тохиолдол гараагүй. Зах зээлийн эрэлт огцом нэмэгдснээр уламжлалт тамхи үйлдвэрлэгчид цахилгаан тамхины эсрэг маш их хар PR явуулсаар байна.

  1. Цахилгаан тамхийг дэлхийд хориглосон гэж үнэн үү?

2021 оны байдлаар Катар, Энэтхэг, Сингапур, Бразил болон АНУ-ын 4 мужид цахилгаан тамхийг хориглосон. Бусад улсуудад тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалттайгаар худалдаалагдаж байна.

  1. Цахилгаан тамхи татсанаар энгийн тамхинаас гарах боломжтой юу?

АНУ-ын Hopkins Medical эрүүл мэндийн байгууллага нь цахилгаан тамхийг энгийн тамхинаас гарах хамгийн шилдэг аргаар тодорхойлсон байна. Цахилгаан тамхийг 7-14 хоног татсаны дараа янжуур тамхи татах дуршил эрс буурдаг.

  1. Цахилгаан тамхины давуу тал юу вэ?

Цахилгаан тамхи нь дэргэд байгаа хүндээ дам тамхидалтын нөлөө байдаггүй. Байгаль орчинд хор нөлөө багатай, химийн хорт элементүүд багатай, утаагүй, үнэргүй, шүд шарлуулахгүй, хаа ч татаж болох зэрэг давуу талуудтай.  

  1. Би тамхи татдаггүй. Цахилгаан тамхи татаж болох уу?

Хэдийн хор нөлөө бага ч дүнсэн болон янжуур тамхины адил хүнийг донтуулах Никотины агууламжтай тул тамхи татдаггүй хүмүүст зөвлөхгүй. Мөн ихэнх улсад 21-с наснаас доош насныханд хуулиар хориотой.

  1. Оригинал болон хуурамч цахилгаан тамхийг яаж ялгах вэ?

Хэрэглэгчдийн эрэлт ихсэхийн хэрээр маш олон хуурамч цахилгаан тамхинууд зах зээл дээр худалдаалагдаж байна. Эдгээр нь ихэнх тохиолдолд гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын чанарын стандарт хангаагүй байдаг бөгөөд эрүүл мэндэд асар их хор уршиг үзүүлэх эрсдэлтэй тул та заавал олон улсад худалдаалагддаг баталгаатай брэндүүдийг сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх том брэндүүд шошгон дээрээ QR кодтой байдаг бөгөөд хэрэглэгч та тухайн кодыг уншуулан оригинал бүтээгдэхүүн эсэхийг шалгах боломжтой.

Санал болгох

Төрийн 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо

Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой болно.

2 сарын өмнө
Шинэ 3D хэвлэх технологи эмнэлгийн шинжилгээний төхөөрөмжид шинэ эрин үе авчирч байна

Микрофлюидик төхөөрөмж нь бичил төвшинд бөөм, эсийн шингэний шинж чанарыг шалгах боломжийг био-анагаах ухааны судлаачдад олгодог микросхем дээр сийлж үүсгэсэн жижиг сувгуудаас бүрдэх авсаархан шалгах хэрэгсэл юм. Энэ төхөөрөмж нь хорт хавдар, чихрийн шижин, COVID19 зэрэг өвчний эмчилгээний судалгаа, эмийн хөгжил, оношлуурт амин чухал юм.

2 сарын өмнө
2022 оны ФИНТЕКИЙН 10 ТРЕНД

Ковид-19 цар тахал гарснаар олон салбарт хямрал нүүрлэсэн бөгөөд энэ нь финтекийн салбарт ч мөн адил нөлөөлсөн юм. Хөл хорионы улмаас банк, хадгаламж зээлийн хоршоо, даатгалын компаниуд зарим салбараа хаахад хүрсэн. Гэвч эдгээр саад бэрхшээлээс үл хамааран санхүүгийн салбарт санхүүгийн программ хангамж, дижитал үйлчилгээ хөгжих орон зай илүү нэмэгдэж, хөгжил хурдацтай явагдахад цар тахлын үеийн нөхцөл байдал ихээхэн түлхэц болсон. Цар тахал гарснаас хойш АНУын хүн амын 42.0 хувь дор хаяж нэг финтек платформ ашиглаж, хүмүүсийн ямар нэгэн санхүүгийн аппликейшн, программ татаж авах нь 26.0 хувиар нэмэгдсэн байна.

2 сарын өмнө
“Emotet” хортой код цахим шуудангаар тархаж байна

/“Photo123.jpg.exe” гэх мэт өргөтгөлтэй байвал хортой код байх магадлалтай/. “Emotet” нь ихэвчлэн мэйлээр тархаж, хавсралтыг татаж авах эсхүл холбоосыг нээх үед компьютерт хортой код автоматаар суудаг. “EternalBlue” эмзэг байдлыг ашиглан тархахаас гадна хортой кодыг дамжуулахдаа сүлжээний урсгалыг RSA-аар шифрлэдэг байсан бол ECC (Elliptic Curve)-н хүчирхэг криптографын шифрлэлтийн аргыг ашиглах болсон байна.

5 сарын өмнө