Ц.Элбэгдорж: Жинхэнэ алуурчин, хулгайч нь уучлал, шагналаар бялхахыг бид харлаа

4
2021 оны 6 сарын 302021-06-30
Ц.Элбэгдорж: Жинхэнэ алуурчин, хулгайч нь уучлал, шагналаар бялхахыг бид харлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа Өршөөл үзүүлэх тухай хуультай холбоотой өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Өршөөлийн хууль  ярьж байгаа юм уу. 100 жилд 1 удаа шоронгоо суллахгүй бол Төрийн Өршөөл байгаад ч яахав. Хүчин, санаатай амь егүүтгэсэнд хатуурхаж болно.    

Авлига, албан тушаалыг яахав гэх байх. Бүгд л улс төрийн хэрэг болж дууссан. Монголоо, хүнээ худалдсан нь ордонд,  Монголоо, иргэдээ гэсэн нь шоронд орцгоосон. Жинхэнэ алуурчин, хулгайч нь уучлал, шагналаар бялхахыг би ч харлаа, Та ч харлаа. Ийм хоёр нүүртэй, харанхуй, бусармаг төрөөр Монголын ард иргэд яах ч билээ. 

УИХ-аас гарах өршөөлд л 100 жилийн ойн нэр нүүр, манлайлал гарвал нэг гарна. Гарахгүй бол эс гарна. Бусад нь үхэл хагацал, гамшиг гутамшиг болоод дууслаа. Өөр юу ч хэлэхэв" гэжээ.

рөрөрар.PNG

Санал болгох

Туркийн Десбаш чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.

10 цагийн өмнө
АНУ-ын ҮАБЗ-ийн орлогч К.Кэмпбэлл чөлөөт худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлнэ гэлээ

АНУ-д ажлын айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессийн Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.

10 цагийн өмнө
Нийслэлд ДӨРӨВ хоногийн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, шатахуун импортлогчид хамтран шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улс шатахууны 95 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Сар болгон гэрээний дагуу 28 мянган тонн АИ92 авах харилцан үүрэг хүлээсэн байдаг. Наймдугаар сарын сүүлээс нийлүүлж чадахаа больсноо мэдэгдсэн. Ёсдүгээр сард 17 мянган тооныг өгнө гэж мэдэгдсэн. Улмаар Хятадын талтай гэрээ хийсэн. ААН-үүд үлдэгдэл шатахууны нөөцийг авахаар гэрээ хийж, мөнгөө төлчихсөн. Гэтэл өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийлүүлэх боломжгүй гэж гэнэт мэдэгдсэн. 

12 цагийн өмнө
Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр шатахуун импортлогчидтой яг одоо уулзаж байгаа бол Ашигт малтмалын газар, Уул уурхайн сайд, Сангийн сайд нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж байна. Үүний дараа шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар талуудын нөхцөл байдал, хэлэлцээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж гарц, шийдлийг ярилцана. Уулзалт дууссаны дараа албаны эх сурвалж болон шатахуун импортлогчдийг нээлттэй мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулна гэж мэдээллээ. 

13 цагийн өмнө