Н.Батсуурь: Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх байсан ч чадсангүй

9
2021 оны 7 сарын 12021-07-01
Н.Батсуурь: Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх байсан ч чадсангүй

Наадам хойшлуулах гэж байгаатай холбоотойгоор Увс нуур дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурь байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бөхчүүд наадам болохгүй нь гээд гонсгор байдалтай оройн тоогоо хийлээ. Бүгд цаг зав бүх зүйлээ золиосолж, хичээсэн. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлэх байсан ч чадсангүй. Бөхчүүд, уяачид, харваачид хэцүү байна шүү дээ. Наадам хийхгүй, болохгүй гэдгээ эрт хэлчихсэн бол бид энд 20 гаруй хоног ингэж бэлтгэл хийхгүй шүү дээ. Бид чинь бас ардаа амьдралтай хүмүүс.

Манай ахмад бөхчүүд 100 жилийн ойд барилдана гэж бэлтгэлээ хийж байсан нь талаар боллоо. Аймгуудын наадам болохгүй гэхэд бүх залуучууд хотыг зорьсон. Төр засаг сошиалаар ажлаа хийж байгаад олон хүн дургүй л байна.

Энэ өвчнийг сөрж л амьдрах цаг ирсэн. Хоёр жил хөл хорионд амьдарлаа шүү дээ” гэв

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

8 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

8 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

9 цагийн өмнө