УДШ С.Баярцогтод оноосон ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, мөрдөн байцаалтад буцаалаа

2
2021 оны 7 сарын 192021-07-19
УДШ С.Баярцогтод оноосон ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, мөрдөн байцаалтад буцаалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Ингээд С.Баярцогтод оноосон 4.8 жилийн хорих ялыг үндэслэлгүй ялласан гэж үзэн хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргалаа.

 Өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар С.Баярцогтын 4 жил 8 сар хоригдох ялыг хэвээр үлдээж, Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасан юм.

Тэгвэл С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна гэж хоёр  шүүгч тусгай санал гаргаснаар эл хэргийг Дээд шүүхээр дахин хэлэлцлээ.

Улмаар шүүхээс С.Баярцогтын хэргийг тусгаарлаж,  мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Хэрэг прокурорт очих хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үлдээжээ. Харин Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасныг зөв гэж үзжээ.

Ингэснээр буруутай хэмээн сүр дуулиантай баривчлагдаж байсан эдгээр хүмүүс гурван шатны шүүх хурлын эцэст бүгд буруугүй болж хувирч байна.

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

8 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө