Б.Баатархүү: Сагс тоглож байсан залуус цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн

4
2021 оны 7 сарын 192021-07-19
Б.Баатархүү: Сагс тоглож байсан залуус цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн

Сагс тоглож байгаад цагдаад баривчлагдаж буй залуусын бичлэг өчигдөр шөнө /2021.7.18-19/ олон нийтийн сүлжээнд цацагдсан. Харин олон нийтийн зүгээс сагс тоглосны төлөө баривчиллаа хэмээн шүүмжилж байгаа юм. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэхдээ "Цагдаагийн байгууллагаас шалтгаангүйгээр нэг ч иргэнийг торгосон, баривчилсан, хүний эрхэд халдсан тохиолдол байхгүй. Өчигдрийн болсон үйл явдлын талаар иргэд зөв мэдээлэл авах хэрэгтэй. Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн тойрог, 50 дугаар сургуулийн урд байрлах тоглоомын талбайд шөнийн цагаар иргэдийн амар тайван байдал алдагдуулж, чимээ шуугиан их гаргаж байна гэсэн иргэний гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиход хэсэг залуус сагс тоглож байсан. Биднийг очихоос өмнө иргэн шаардлага тавихад "чамд бид нарын тоглох эсэх хамаагүй" гэх мэтчилэн үгээр доромжилсон учир тухайн иргэн лайв хийсэн гэсэн. Ингээд цагдаагийн байгууллагаас очиж Зөрчлийн хуулийн дагуу 22:00 цагаас хойш та нар чимээ шуугиан гаргаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж болохгүй. Одоо тар гэж шаардлага тавихад хүлээж аваагүй.

Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээх иргэн нь 16 нас хүрсэн буюу эрх зүйн чадамжтай этгээд байхыг заадаг. Тиймээс тухайн эсэргүүцэл үзүүлсэн залуусыг баривчилсан. Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд, нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр тус тус торгоно хэмээн заасан байдаг.

Хэдийгээр иргэд өөрийн хувь эзэмшлийн орон сууцдаа чөлөөтэй байх эрхтэй ч бусад оршин суугчдынхаа ч эрх ашгийг хүндэтгэх үүргийг давхар хүлээдэг учраас л энэ хуулийн заалт хэрэгжиж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ асуудалтай холбоотой Зөрчлийн хуулиар хэрхэн хариуцлага тооцох эсэх асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас дэлгэрэнгүй мэдээлэх болно" гэлээ.

Санал болгох

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ.

7 цагийн өмнө
Цагдаагийн албан хаагч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

7 цагийн өмнө
Газрын тосны фьючерс үнэ 2-3 хувиар буурч, баррель нь $70.29 болоод байна

Нью-Йоркийн биржид газрын тосны фьючерс үнэ 2.3 хувиар буурч, баррель нь 70.29 ам.доллар байна. Энэ нь сүүлийн долоо хоногийн хамгийн бага дүн болж байгаа юм. Газрын тосны үнэ энэ он гарснаас хойш 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

8 цагийн өмнө
Бензин дуусахад автомашин яадаг вэ?

Бензин дуусах нь таны машиныг гэмтээж болзошгүй юм. Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрт бензинийг шахахад туслах тусгай эд анги, хэсгүүдтэй байдаг. Тиймээс ямар нэгэн эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд автомашинаа шатахууны савны дөрөвний нэгээс доошгүй бензинтэй байлгахыг зөвлөдөг. Учир нь

8 цагийн өмнө