Сайед Моллай: Олимпын медалийг авчрахын тулд би чадах бүхнээ хийх болно

4
2021 оны 7 сарын 272021-07-27
Сайед Моллай: Олимпын медалийг авчрахын тулд би чадах бүхнээ хийх болно

Энэ удаагийн Токиогийн зуны Олимпод Монгол улсаа төлөөлөн 43 тамирчин зорьсон. Үүний дотор Ираны алдарт бөх Дэлхийн аварга Сайед Моллай Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа юм.

Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа.

Харин 2019 онд Сайед Моллай өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч уруу утсаар холбогдон, Моллаей Сайедийг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв. Хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж. Үүнийг сонссон Сайед Моллай бие халаалтын өрөөнд уйлсан гэнэ. Түүгээр ч үл барам түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Сайед Моллайтай уулзан, дахин сануулжээ.

Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Сайед Моллай Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ. ДАШТ-ий дараа Сайед Моллай өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилдаж чадах билээ.

ДАШТ-ий дараа Сайед Моллай Иран руу буцалгүй Герман руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм. 2019 онд тэрбээр Дойче велле-д өгсөн ярилцлагадаа 

"Магадгүй би хэзээ ч Иран руу буцахгүй байх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа би Олимпын наадамд түрүүлэх зорилго тавьсан. Энэ нь маш хэцүү байж болох ч энэ бол миний мөрөөдөл. Олимпын медалийг авчрахын тулд би чадах бүхнээ хийх болно. Эцэг эх, найз нөхөдтэйгээ уулзаж чадахгүй байх нь надад маш хэцүү байдаг, гэхдээ би үүнийг тэвчих ёстой" гэж хэлсэн байдаг.

               Judo- Saeid Mollaei

Өдгөө тэрбээр Монгол улсын нэрийн өмнөөс олон ч тэмцээнд оролцон Монгол улсын тугийг мандуулж яваа эр хүн. Сайед Моллай дан ганц өөрийнхөө болон Монголын төлөө ч биш түүний авах медаль эрх чөлөөний медаль байх болно.

SAEID MOLLAEI GRANTED WITH THE 'RECOGNIZED REFUGEE' STATUS / IJF.org

Санал болгох

3x3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид ДЭЛХИЙН ЧАНСААГ тэргүүлж эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021/09/18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа.

1 өдрийн өмнө
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

1 өдрийн өмнө
Э.Оюунболдын "Улсын аварга" цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Э.Оюунболдын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

4 өдрийн өмнө
Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерландыг зорьжээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Нидерланд улсын Утрехт хотноо энэ сарын 19-20 хооронд болох гранпри тэмцээнд оролцохоор явжээ. Багийн гол тоглогчийн нэг Г.Цэнгүүнбаяр бэртлийн улмаас тус тэмцээнийг өнжиж оронд нь Ц.Отгонжаргал явсан байна. 

4 өдрийн өмнө